x

Вакцин: Баян орнууд хэрэгцээнээсээ илүүг нөөцөлж, ядуус үлдэгдэл дээр нь тэмцэлдэж байна

Өнгөрсөн долоо хоног

Америкийн хохирол, Крымын цангаа, ядуусын зовлон:

АНУ худалдааны дайнаас болж нэг их наяд долларын алдагдал хүлээнэ

Байдены засаг  захиргаа Хятадын бараанд Трампын тавьсан 25 хувийн  гаалийн татварыг хэвээр хадгалан үлдээнэ  гэсэн нь  америкчуудад жилдээ 190 тэрбум долларын хохиролтойгоор тусна хэмээн АНУ-ын Худалдааны танхим ба Rhodium Group хоёрын хамтран бүтээсэн  дүн шинжилгээнд дурьджээ. Мөн тэдний гаргасан тооцоогоор ойрын  10 жилд хоёр орны худалдааны дайнаас болон  нэг их наяд гаруй доллараа алдах хандлагатай гэнэ.

Францын лидер НАТО-д "цохилт" өгөв

Францын лидер Эммануэль Макрон өнгөрч буй долоо хоногт "НАТО чухал биш байгууллага болсон" гэж мэдэгдлээ.  Тэрбээр Европод хандан  өөрийн сонирхлыг өөрсдөө хамгаалж, АНУ-д даатгахгүй байхыг уриалжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Америк, Герман, Их Британийн лидеруудтай уулзахын өмнө хийсэн ба "НАТО бол Варшавын гэрээний  цэргийн  блокийн эсрэг байгуулагдсан эвсэл, одоо тэр блок байхгүй" хэмээн сануулав.

Крымыг ундны усаар "боомилов"

Хойд Крымын сувгийн 107 дахь км-т  далан босгох Украины төлөвлөгөө энэ долоо хоногт тодорхой боллоо. Крымыг Орост алдсаныхаа хариуд Украин  түүний ундны усны эх сурвалжийг  хаасан билээ. Шинэ далан босгосноор  Крымыг ундны усаар хангахыг хааж, нөгөө талаасаа өөрийн Херсон мужийн  усжуулалтыг сайжруулна гэж  украины улстөрчид үзжээ. Шинэ  даланг Крымын хил орчим босгох бөгөөд  өмнөх элстэй шуудайнуудаар босгосон далан  Крымын аж ахуйнуудын усыг хаасан хэвээр байна.

Оростой харилцаагаа сайжруулах Барууны оролдлого няцаагдсаар...

Орос, Баруун хоёрын харилцааны ачааллаа бууруулах олон тооны оролдлого яагаад бүтэлгүй  болсныг Шведын Ерөнхий сайд асан  энэ долоо хоногт The Washington Post сонинд ярьжээ.

Ачаалал буулгах оролдлого бүрт нь  Орос баруунд шахалт үзүүлэн бодлогыг нь өөрчлүүлэхээр оролдож, харин өөрсдөө өөрчлөгдөхийг хүсээгүй гэж Бильдт ярив. Оросуудын хөршийн хэрэг явдалд оролцохыг Европын холбоо ямар нэгэн хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг байхыг Москва хүссэн, бас дээр нь оросууд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага мэтийн хүний эрхийн байгууллагуудаас холдохыг хүсч ирсэн хэмээн тэр ярьжээ. Гэвч тэр оролдлогуудынх нь эсрэг хатуу  эсэргүүцэл үзүүлснээр Оросыг өөрчилж чадна гэж Бильдт хэлэв.

Гэвч Оросууд үүнийг хүснэ гэж үү?

Баян орнууд хэрэгцээнээсээ илүү вакцин нөөцөлснийг шүүмжлэв

Баян орнууд  хэрэгцээнээсээ илүү вакцины тун авсан тул ядуу орнууд үлдэгдлийнх нь төлөө  тэмцэлдэх боллоо гэж Ядуурал ба Эмчилгээгүй өвчинтэй  тэмцэх даяарчлалын ONE Campaign компанийн мэдээнээс ашиглан Ройтер  дамжуулав.

АНУ, Европын холбоо, Их Британи, Австрали, Канад, Япон гурван тэрбум гаруй ванкцины тун авсан ба тэдэнд бүх хүн амаа вакцинжуулахад 2,06 тэрбум тун шаардлагатай ажээ. ONE Campaign өнгөрч буй долоо хоногт тэдэнд хандан илүүдэл эмээ хуваалцахыг уриалжээ.

АНУ-д коронавирусаар нас барагчдын тоо дайны хохирлоос хол давлаа

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д  коронавирусаар амь үрэгдэгчдийн тоо 500 мянгын босгыг алхав. Тэр нь Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын мөн Вьетнамын дайнд алдагдсан хүмүүсийн хохирлын нийлбэрээс даван гарав. Ийм тооцоог TMZ портал хийжээ.

Портал мэдээлснээр дэлхийн хоёрдугаар дайнд 291 мянган америкчууд амь үрэгдсэн байна. Мөн түүнчлэн Вьетнамын дайнд 47,4 мянган цэргийнхэн, Солонгосын дайнд 33,7 мянган америк цэрэг тус тус үрэгдсэн байлаа.

Харин коронавирусний цар тахлын улмаас АНУ-д 500 мянга давсан хүмүүс нас бараад байна. Одоогийн байдлаар АНУ-д 29 орчим сая сая хүн өвчлөөд байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 51 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 56 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 59 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 1 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 10 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 3 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 29 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 33 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 36 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 39 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 40 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 42 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 43 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 44 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 45 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 47 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 47 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top