Давуу талаа ашиглаж өөртөө болон хамаатан садан, танилын хүрээгээ түрүүлэ вакуинд хамруулсан асуудал Өмнөд Америк шуугиан тарьж байна.
Тус тив даяар прокурорууд тарилгын хөтлөлтөд гарсан зөрчил, зөрчлийн олон мянган маргааныгг шалгаж байгаа бөгөөд ихэнх нь орон нутгийн улстөрчид болон тэдний гэр бүлийнхэн тэр эгнээнд байна.
Перу, Аргентин, Эквадор улсын дөрвөн сайд энэ сард огцорч, коронавирусийн вакцины тунг хүлээн авсан, эсвэл давуу эрхээр нэвтрүүлсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна.
"Тэд бүгд өвчтөнүүд үхэж байгааг мэдэж байж өөрсдийн бүх том жижиг холбоо сүлбээтнүүддээ вакцин хийлгэсэн" гэж Перугийн Лима хотын эмч 67 настай Роберт Кампос тус улсын улс төрчдийн талаар хэлэв.
Вакцины хомсдолоос болж иргэдийн дунд уур хилэн улам нэмэгджээ. Өмнөд Америк, бусад хөгжиж буй бүс нутгийн нэгэн адил баян улс орнууд боломжит хангамжийн ихэнхийг худалдаж авсан тул хангалттай хэмжээний тун олж авахад хэцүү байгаа юм.
Тус тив нь дэлхийн хүн амын 5 орчим хувийг эзэлдэг боловч дэлхий даяар тархаж буй цар тахлын нас баралтын бараг тавны нэгийг эзэлж байгаа бөгөөд нас баралтын тоо баримтаас харахад цар тахлын бодит хохирол нь албан ёсны тооноос хоёр дахин их байгааг харуулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com