Хонконгийн эрх баригчид өнгөрсөн ням гаригт ардчиллыг дэмжигч олон арван зүтгэлтнийг Хятадын нутаг дэвсгэрийн үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг зөрчсөн хэмээн буруутгалаа. Бүх гэм буруутай хүмүүст бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
Энэхүү ялууд нь Хятадын засгийн газрын Хонконгийг хатуу хяналтандаа оруулах гэсэн хүчин чармайлтын хамгийн сүүлийн үеийн хурцадмал байдал бөгөөд Коммунист намын Хонконг дахь хяналтыг бэхжүүлсэн аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй хуулийн хамгийн хүчирхэг хэрэглээг илэрхийлж байгаа юм.
47 хүн тус бүрийг "хорлон сүйтгэх зорилгоор зохион байгуулалттай оролцсон" гэсэн ганц зүйл ангиар ялласан. Эрх баригчид өнгөрсөн долдугаар сард Хонконгийн ардчиллын төлөөх улс төрийн хуарангаас нэр дэвших хүмүүсийг сонгох албан бус сонгуулийг зохион байгуулахад энэ хүмүүс туслалцаа үзүүлж, тус үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг тасалдуулах, сулруулахгүй байх гэсэн Хятад эсвэл Хонконгийн засгийн газрын аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Яллагдагчдыг өнөөдөр Баруун Коулун дүүргийн шүүхийн байранд шүүх юм байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com