Мьянмарын аюулгүй байдлын алба ням гаригт хэд хэдэн хотод жагсагчид руу гал нээж 18 хүний аминд хүрлээ.
Энэ нь Хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтийн дараа эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нэг өдөрт тохиосон хамгийн их хохирол амссан өдөр болж байна.
Хүчтэй хариу арга хэмжээ нь тус улсын хамгийн алдартай улстөрч Дав Аун Сан Су Чи тэргүүтэй иргэний засгийн газрыг огцруулсан төрийн эргэлтийг эсэргүүцэн олон мянган хүн тогтмол сарын турш тогтмол цугларч байсан бөгөөд нэг сарын дараа цэргийн хүчнээс ч хатуу байж чадахаа ийн илэрхийлэв.
НҮБ-аас Янгон, Мандалай, Дауи, түүнчлэн Мьейк, Баго, Пококку хотуудад "Жагсагчид руу гал нээснээс болж амиа алдсан" гэсэн мэдээлэлтэй байгаагаа мэдэгдэв.
Янгон дахь анагаахын 100 оюутан цагаан халадтай жагсахаар бэлдэж байхад нь цагдаа нар баривчилсан гэж гэрчүүд мэдээлэв. Эмч нар иргэний хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж ирсэн бөгөөд олонх нь засгийн газрын эмнэлгүүдэд ажилдаа явахаас татгалзжээ.
Мьянмарын элчин сайд Бямба гаригт Нью Йорк дахь НҮБ-ын Ерөнхий ассемблейд ардчиллыг сэргээх үйлсэд олон улсын туслалцаа хүсч илтгэл тависны дараа цэргийн хүчнийхэн түүнийг огцруулав. Тэрээр илтгэлдээ “Цэргийн эргэлтийг нэн даруй зогсоох, гэм зэмгүй ард түмнийг дарангуйлахаа болих, төрийн эрх мэдлийг ард түмэнд буцаан өгөх, ардчиллыг сэргээх зорилгоор олон улсын хамтын нийгэмлэгээс хамгийн хүчтэй арга хэмжээ авахыг” уриалжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com