x

Фэйсбүүк компани Мьянмарын армид хориг тавьлаа

Фэйсбүүк өөрийн платформоосоо Мьянмарын армийг хориглосноо мэдэгдлээ.

Ингэснээр тус компани иргэний удирдагч Дав Ан Сан Су Чи-г огцруулж, Хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг гэнэт булаан авсан хүмүүсийн эсрэг тус улсын ардчиллын хөдөлгөөнийг илэн далангүй дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Фэйсбүүк Мьянмарын цэргүүд тус сайтыг хэрхэн ашиглаж, тэр дундаа тус улсын мусульман Рохинжа цөөнхийн бүлгийг үзэн ядалтыг өдөөхөд хэрхэн ашигласан талаар олон жилийн турш шүүмжлэлд өртсөний эцэст энэ шийдвэр хэрэгжив.

Цэргийнхэн эрх мэдлийг гартаа авснаас хойш интернэтийг удаа дараа хааж, нийгмийн сүлжээний томоохон сайтууд, тэр дундаа Фэйсбүүк рүү нэвтрэх эрхийг хэд хэдэн удаа хязгаарласан. Гэсэн хэдий ч генералууд фэйсбүүкийг суртал ухуулга тараах зорилгоор ашигладаг байсан бөгөөд цэргийн өмчит бизнес эрхлэгчид ч мөн энэхүү платформ дээр сурталчилгаагаа явуулдаг байсан. Энэ журам хэрэгжиж эхэлснээр цэргийн өргөн цар хүрээтэй, цэвэр бус бизнесийнхэн болон армийн генералууд аль аль нь тус сүлжээг хэрэглэхээргүй боллоо. 

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал үг хэлэх эрх чөлөөг бүхнээс илүү дэмжиж ирсэн бөгөөд сайтыг зөвхөн засгийн газар эсвэл нийгмийн маргаанд оролцох гэж гарсан платформ, технологийн үйлчилгээ гэж үздэггүй гэдгээ илэрхийлжээ. Энэ байр суурь нь дэлхийн өнцөг булан бүрт хүчтэй шүүмжлэлийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд ноён Цукерберг өөрийн поатформд тавигдсан постуудын эсрэг үйлдэл хийх хүсэл эрмэлзэлтэй болжээ.

Өнгөрсөн жил Фэйсбүүк QAnon хуйвалдааны онолын хөдөлгөөний талаарх хуудас, бичлэгүүдийг таслан зогсоосон бол өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын танхимд болсон үймээний дараа Фэйсбүүк Дональд Трампыг ерөнхийлөгч байх хугацаандаа энэ үйлчилгээг ашиглахыг хориглосон юм. Одоо ч түүний хандалтыг сэргээгээгүй байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 38 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 40 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 43 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 46 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 48 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 52 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 55 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 57 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 50 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 16 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 20 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 23 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 26 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 27 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 29 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 30 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 31 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 32 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 34 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 34 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top