Өнгөрсөн долоо хоногт дэлхийд 96 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар нас барсан нь цар тахал зарлагдсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг ДЭМБ-ын мэдээнд дурьджээ.
Харин коронавирусийн тархалтын хурд хоёрдугаар сард нэгдүгээр сарын дээд үзүүлэлтээс хоёр дахин багасжээ.
Энэ нь халдварын тохиолдол болон нас баралт зургаа дахь долоо хоногтоо буурч байгаа байгаа үзүүлэлт юм.
Харин одоо халдварын тохиолдол багасаж байгаа ч коронавирусийн шинэ хувилбарын халдвар нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүд санааг зовоож байна. Их Британийн гэгдэх шинэ омгийн вирус дэлхийн 101 оронд, Өмнөд Африкийн вирус 51 улсад бүртгэгдээд байна.
Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар коронавирусийн халдварын 110,7 сая тохиолдол бүртгэгдэж, 2,4 сая гаруй хүн нас барсан байна.