The Lancet гэдэг нэр хүндтэй анагаахын сэтгүүлд "Спутник V" орос вакцины гурав дахь шатны туршилтийн дүн нийтлэгдсэний дараа барууны тэргүүлэх хэвлэл мэдээлийн хэрэгслээр түүнийг үнэлсэн материалууд нийтлэгдэж эхлэв.
Хоёрдугаар сарын эхэнд анагаахын мэргэжлийн The Lancet сэтгүүл "Спутник V" вакцины клиникийн эм зүйн туршилтын гурав дахь шатны туршилтын үр дүнгийн тайланг нийтэлсэн ба нийт 19866 сайн дурынхны тарилгын шинжилгээ нь уг эмийн үр дүн 91,6 хувь хүрснийг харуулжээ.
Жараас дээш насныхны сайн дурын бүлэгт үр дүн 91,8 хувь болжээ. Туршилтын явцад ноцтой сөрөг үр дагавар илрээгүй бөгөөд гуморалийн (эсийн биш цусны плазмын молекулын дархлал үүсгэх дархлалын механизмын нэг хэлбэр) гэх дархлалтын хариу сайн дурынхны 98 хувьд үүссэн байна.
Британийн The Guardian сонин эмийн үйлчилгээний үр дүн коронавирусийн эсрэг 91,6 хувь гэж бичжээ. Сонины мэдээнд вакцинжуулалтын дараа ноцтой сөрөг үр дагаваргүй, аюулгүй эм гэж онцолжээ.
АНУ-ын Politico хэвлэлээр "Спутник V" вакцины хоёр шатны тарилга хийлгэхэд хүчтэй дархлал гаргана гэж онцолжээ. Орос вакцин жараас дээш насныханд сайн үйлчилгээтэйг энэ хэвлэл мэдээлсэн байна.
Мөн АНУ-ын өөр нэг хэвлэл The Huffington Post өмнө нь Оросыг яаран вакциныг баталсныг шүүмжилж байсан гэтэл коронавирусийн эсрэг өндөр үр дүнг орос вакцин гаргалаа гэжээ.
Харин CNN телевиз онцлохдоо, коронавирусийн халдварын хүнд тохиолдолд "Спутник V" 100 хувийн үр дүнг гурав дахь шатны туршилтаар харууллаа гэжээ.
ОХУ-ын ЭМЯ-ны Гамалеин нэрэмжит төв, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан энэ хоёрдугаар сарын 2-нд вакциныхаа гурав дахь шатны клиникийн эм зүйн туршилтын дүнгийн тайланг The Lancet сэтгүүлд нийтэлснийг мэдээлсэн байв. ОШХОСангийн тэргүүн Кирилл Дмитриев "Орост үр дүнтэй, аюулгүй вакцин бүтээж чадсаныг тэр нийтлэл харуулсан" гэв. Дэлхийн хэмжээнд гурван вакцин л 91 хувиас дээгүүр үр дүнгийн үзүүлэлтэй байгаагаас Орос вакцин л бусдаасаа давуу гэсэн байна.
М.ЦОГТ
www.iz.ru