Япон дахь цар тахлын дарамт эмэгтэйчүүдэд улам бүр нэмэгдэж байна. Токио дахь таван эмэгтэй тутмын нэг нь ганцаараа амьдардаг. Цар тахлын үеэр маш олон эмэгтэйчүүд ажилгүй болж мөн гэрийн ажил, хүүхэд асрах тал дээр асар ялгаатай байдал хүйсийн хувьд үүсээд буй юм. Цар тахлын үеэр сэтгэл түгшүүрээс үүдэлтэй амиа хорлолт илүү их нэмэгдсэн байна. Японд өнгөрсөн онд 6976 эмэгтэй амиа хорлож нас барсан нь 2019 оныхоос бараг 15 хувиар их байна.
Амиа хорлох эсвэл ийм сэдэлтэй оролдлого бүр нь нарийн төвөгтэй учир шалтгааны цэг дээр үндэслэсэн хувь хүний эмгэнэлт явдлыг илэрхийлдэг. Эмэгтэйчүүдийн дунд энэ өсөлт дэлхийн хамгийн өндөр амиа хорлолтын түвшин болж, энэ сэдвээр ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад ч хамаатай өргөн сэдэв болжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн төлөө тэмцэл, эмчилгээ хийлгэх талаар нээлттэй эрэл хайгуул хийх нь Японд харьцангуй ховор хэвээр байна. Мөн түүнчлэн вируст халдвар тараасан хүмүүсийн эргэн тойронд ч бас гутаан доромжлол байдаг.
Долдугаар сард амиа хорлохоор завдсан Назуна Хашимото өөрийн сэтгэлзүйн байдлын талаар ярихдаа “Миний амьдарч байсан ертөнц маш жижиг байсан" гэж хэлсэн байна. Одоо тэрээр сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гутаан доромжлолыг арилгахыг хүсч байгаа тул өөрийн түүхийг бусадтай хуваалцаж байгаа юм.
Тэрээр "Гэхдээ л энэ бүхэн улам жижгэрсээр байгаа мэт санагддаг" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com