Хятадын коммунист намаас Хонконгийн сонгуулийн системийг үнэнч бус гэж үзэн нэр дэвшигчдийг үндсээр нь устгах зорилгоор хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа нь тус хотын ардчиллыг дэмжигчдийг аливаа сонгогдсон албан тушаалд өрсөлдөх боломжийг хааж болзошгүй алхам болжээ.
Бээжингийн төлөвлөгөө нь улс төрийн тэрс үзэлтнүүдийн цөөхөн үлдсэн үлдэгдлийг арилгах Коммунист намын шийдвэрийг улам бататгаж байна. Тэнд байгаа улс төрийн ландшафтыг бүрэн хянах боломж олгосон бусад арга хэмжээнүүд нь Хонгконгийн хэсэгчилсэн ардчиллыг эх газар Хятадтай илүү төстэй систем болгон хувиргаж байна.
Төв засгийн газраас Хонгконгт "эх орончид"-г ажиллуулахыг хүсч байна гэж Хятадын Хонконг ба Макаогийн асуудал эрхэлсэн захирал Шиа Баолонг хэллээ. Бээжингийн хувьд энэ нэр томъёо нь эх газрын Хятад болон Хятадын Коммунист намыг дэмжих гэсэн үг юм.
Энэхүү төлөвлөгөөнд Хонгконг дахь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, дүүргийн зөвлөлийг сонгох хороо зэрэг 2000 шахам сонгогдсон албан тушаалд нэр дэвшигчдийг хамруулахаар болжээ. Энд эргүүлэн татах гэдэг ойлголт байхгүй бөгөөд одоогийн зөвлөхүүд суудлаа хадгалах юм байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com