Кембрижийн их сургууль болон Пирбрайтын хүрээлэнгийн эрдэмтэд вирусийг хүнд аюултай болгосон SARS-CoV-2-ын өөрчлөн хувиралтын талаар судалсан материалаа PLOS Biology сэтгүүлд хэвлүүлжээ.
Сарсан багваахайнаас хүнд халдварлах болсон вирусний генетикийн дасалт нь 2003 оны атипийн гэх хатгааны дэгдэлттэй адилхан замаар явагдсан байна. Ийм дүгнэлт нь вирусийн энэ бүлд амьтнаас хүнд шилжих ерөнхий нэгэн механизм байдаг гэсэн санааг эрдэмтэдэд суулгаж өгчээ.
SARS-CoV-2 ба түүнтэй 96 хувь нь адилхан вирус RaTG13 хоёрыг эрдэмтэд харьцуулан авч үзсэн байна. Тэд хүний эсийн ACE2 рецепторуудтай вирусийг холбож өгдөг S-уургийн (өргөс) салбарт байрыг нь солин үзжээ. SARS-CoV-2-ын RaTG13 вирусний салбарын “өргөсүүд” ACE2-тай үр дүнтэйгээр холбогдох чадваргүй бол SARS-CoV-2 уургийн салбарт нь тийм хүндрэл байхгүй байв.
SARS-CoV-2 вирусний S-уураг түүхэн хувиралтай ба тэр нь вирусийг төрлөөс төрөлд шилжих саадыг давахад тусалжээ хэмээн эрдэмтэд нийтэлсэн байна.
М.ЦОГТ
www.ria.ru