Хятадын бүс нутагт хууль зөрчсөн тухай мэдээллийг шалгахын тулд НҮБ-д Шинжаан руу "яаралтай, хязгааргүй" нэвтрэх эрх олгох ёстой гэж Их Британи даваа гаригт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд санал дэвшүүлэв. Энэхүү санал нь Их Британи улс тус зөвлөлд санал өгөх гишүүнээр эргэн ирсний дараах анхны санал байв.
Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб Женев дэх зөвлөлд үг хэлэх үеэрээ зөвлөлийн гишүүд болох Хятад, ОХУ-ын эрхийн зөрчлийг буруушааж, Мьянмар, Беларусийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлэв.
"Шинжаан дахь Уйгур, лалын шашинтнууд болон бусад цөөнх үндэстнүүдийн эсрэг Хятадын хүний эрхийн системчилсэн зөрчлийн талаар бараг л өдөр бүр мэдээ хардаг болсон. Шинжаан дахь нөхцөл байдлын зураглал харьцангуй тодорхой харагдаж байна. Эрэгтэйчүүдийг эрүүдэн шүүх, албадан ажиллуулах, албадан бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг хүчирхийлэлд өртсөн мэдээллүүд нь туйлын ноцтой бөгөөд өргөн цар хүрээтэй байна" гэж Рааб хэллээ.
Шинжаан хотод хэт даврагч үзлийг таслан зогсоох, хүмүүст шинэ ур чадвар олгох зорилгоор "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" гэж тодорхойлсон цогцолбор байгуулсан хэмээн Хятад улсыг ихэд буруушааж байна. Хятадын шүүмжлэгчид энэхүү сургалт үйлдвэрлэлийн төвийг хорих лагерь гэж нэрлэжээ.
Даваа гаригийн эхээр Хятад улс Шинжаан, Түвдийг "хүний эрхийн дэвшлийн чухал жишээ" гэж мэдэгдсэн. Хятадын ахмад дипломатч Ван И хэлсэн үгэндээ "Хятад бол хүний эрхийг хамгаалж, хөгжүүлж ирсэн улс юм. Сүүлийн 60 жилийн хугацаанд Шиньжяны эдийн засгийн нийлбэр дүн 200 гаруй дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ бараг 40 дахин нэмэгдэж, дундаж наслалт 30-аас 72 жил болжээ" гэсэн юм.
Шинжаан хотод дор хаяж нэг сая уйгур болон бусад мусульманчуудсаатуулагдсан гэж НҮБ мэдэгдээд байгаа.
Шинжааны мусульман цөөнхүүд амьдралын өндөр түвшинд амьдарч байна гэж Хятадын засгийн газар удаа дараа мэдэгдэж байсан бол тус бүс нутгийн талаар бие даан мэдээлэх гэсэн сэтгүүлчдийн оролдлогыг эрх баригчид гацааж байсан юм.
Шинжаан дахь мусульман цөөнхөд хүний эрх зөрчигдөж байгаа тухай гомдлыг шийдвэрлэхийн тулд Хятадын засгийн газарт улам бүр шахалт үзүүлж байна.
Нэгдүгээр сарын 19-нд АНУ Хятадын засгийн газар Шиньжянд геноцид хийж байгааг тогтоосон гэдгээ зарласан бөгөөд үүнийг тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео "Хятадын нам-төрөөс Уйгуруудыг устгах гэсэн системтэй оролдлого" гэж тодорхойлсон юм.
Б.Бүжлхамаа
www.cnn.com