x

Хүн л өөрсдийгөө хөнөөх гээд байдаг буюу Вирус яагаад бүгдийг нь устгахгүй байна вэ?

Бидний туулж буй цар тахал өмнө нь зөвхөн мэргэжилтнүүдийг догдлуулж байсан олон асуудлыг чухалчилж өглөө.

Шинэ вируснууд хэрхэн хаанаас төрдөг вэ? Ямар нөхцөлд тэр эпидеми болдог вэ? Бөөнөөр  үхэхгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ? гэх мэтийн олон асуудалд халдвартын эмч, анагаахын доктор, Пироговын нэрэмжит Шинжлэх ухааны Москвагийн их сургуулийн эрхлэгч Владимир Никофоров дэлгэрэнгүй хариулсныг хүргэж байна.

-Эпидеми ба пандеми гэдэг чинь юу юм бэ? Эпидеми эсвэл пандеми статус авахын тулд өвчний ямар статистик байх ёстой юм бол?

-Оросын том нэвтэрхий тольд тайлбарласнаар, эпидеми (орон нутгийн өвчний  дэгдэлт) гэдэг нь тухайн нэгэн нутаг дэвсгэрт ердийн өвчлөлтийн босгыг давсан халдварт өвчин тархахыг хэлж байна. Пандеми (улс орныг дэлхийн орнуудыг хамаарсан өвчний дэгдэлт буюу цар тахал) нь нэгэн улс орон түүний хөрш орнууд заримдаа дэлхийн олон оронд халдвар тархсан эпидеми юм. “Пандеми” гэдэг нь “бүх ард түмэн” гэсэн грек үгнээс үүссэн.

Заримдаа, эмнэлэгийн алба “өөрийн” эпидемийн босгыг тогтоодог. Тухайлбал, 1000 хүний 100 нь өвчлөхөд тэр нь эпидеми биш гээд бид тохиролцож болно. Харин 1000-аас 101 нь  эпидемийн босгыг алхлаа гэх жишээтэй. Мянган хүний 95 нь өвчлөхөд тэр ердийн өвчин харин 101 бол эпидеми байх юм. Тиймээс эпидемийн босго гээд айгаад байх зүйл  байхгүй. Энэ бол тоон тохиролцоо.

-Жил бүр ямар нэгэн өвчний пандеми гардаг гэж хэлж болох уу?

-Томууг л тэгж хэлж болно. Харин 100 мянган хүнд өвчлөлт ямар байгаа тоог гаргах хэрэгтэй. Энд бас өвчний хүндрэлт чухал. “Энэ намрын томууны пандеми” гэж та ярихгүй шүү дээ. Пандеми гэдгийн дор ер нь ноцтой өвчний дэгдэлтийг хэлдэг юм.

-Вирусний зарим халдвар хурдтайгаар тархаж , бусад нь яагаад удаан байна вэ?

-Тархалтын хурд нь халдвар дамжих зам, халдварлуулах механизмаас хамаарна. Жишээлбэл, халдвар агаар, амьсгалын замаар дамжиж байгаа бол хурдтай. Улаан бурхан өвчний халдвар хурдтай. Одоо түүний пандеми байхгүй учир нь хүн ам ерөнхийдөө вакцинжуулагдсан байгаа. Халдварын контагиозны индекс гэж байдаг. Халдварлуулах тун авсан хүн хувиар өвчилдөг. Тэр индекс нь өндөр байх тусам бидэнд муу байх болно. Улаан бурхны хувьд халдварын гэх контагиозны индекс нь  95%, нэг үгээр халдвар авсан зуун хүний 95 нь өвчилнө гэсэн ойлголт. Томуу ба COVID-19 амьсгалын замаар хурдан тархаж байгаа. Тэдний үзүүлэлт нь үндсэн халдварт өвчнүүдийн адил 50% орчим.

Өтгөн, шингэний оралийн замаар халдварлах өвчин бий. Хоёрхон жилийн өмнө энтеровирусний өвчин байсан даа. Олон түмэн түүнийг “туркийн салхин цэцэг” гэж нэрлэдэг.  Үнэн хэрэгтээ тэр нь энтеровирус байлаа. Голчлон хүүхдүүд өвдөж тархалт удаан байсан. Усанд байсан вирус халдварын голомт байснаас л тийм удаан тархалттай байсан юм.

Өвчний тархалтад вирусний нэвтрэх зам хурдыг тодорхойлно. Жишээлбэл, амьтны хазалтаас галзуу гарна тэгээд л эпидеми байхгүй.

-Яагаад вирус дэлхийн хүмүүсийг бүгдийн устгахгүй байна вэ?

-Учир нь тэд хангалтай “ухаалаг”.  Хүн л өөрсдийгөө хөнөөх гээд байдаг. Хувьсгал, дайн гээд л. Вирус ба нян халдвар өвчин гаргадаг шимэгчид юм. Бид тэдэнд амьдаар хэрэгтэй. Ямар тэнэг л тэжээлийн баазаа устгав гэж. Энэ талаасаа бичил ертөнц тийм ч тэнэг биш. Бүх шимэгчдэд өвчний дунд зэргийн хүндрэл хэрэгтэй. Хүндээр өвчлөхөд бид хэвтэрт орно. Тэр нь шимэгчдэд ашигтай биш учир тархалт зогсоно.

-Ердийнхөөр эпидеми хэрхэн төгсдөг вэ?

-Гол шалтгаан нь хамтын дархлал тогтох. Хүн амын 60-70 хувь өвчилсөн бол эпидеми эрс буурч зогсдог. Гэхдээ хаа нэгэнтээ вирус өөртөө нэвтрэх зай завсраа үлдээдэг. Тэр өвчилсөн хүмүүсийн хэсгийн вирус тээгч болгон үлдээж болно. Хэн нэгэн нь халдварын ужиг өвчинтэй болно. Хэрэв вирус амьтнаас хүнд халдсан бол эргээд амьтдад бүгэж болно.

-Тахал 1912 оноос хойш бөөнөөр хиаруулахаа больсон ч бидэнд айдас байгаа. Түүний орон нутгийн чанартай дэгдэлт энэ зуунд ямар аюултай вэ?

-Хамгийн цуутай, бүрэн задлан судлагдсан тахал 1911–1912 онуудад Манжуурын гэж нэрлэгдсэн Харбины орчим гарсан тахал байлаа. Харбин Оросын хот байсан юм. Хятадуудыг эмчлэхэд оросууд тусалсан. 

Тэр тахал хаа нэгтээгээс ирээд хаашаа ч явсангүй. Амьтнаас хүнд халдсан вирусний сонгодог тохиолдол нь тахал юм. Тэр мэрэгчдийн өвчин. Одоо Орос-Монголын хил орчим Алтайн нутаг, Байгал нуурын  орчим. Өвөр Монголд гардаг. Мөн Хойд Кавказ, Астраханийн бүсэд ч илэрнэ. 1979, 2014, 2015 онуудад тахлаар хүн өвчилсөн цөөхөн тохиолдол илэрсэн. Нутгийн монголчууд тарваганы мах их иддэг. Мэрэгчид маш соргог амтад ба өвчтэй тарвага айдсаа алдан амархан агнуулдаг. Орон нутгийн чанартай дэгдэлт гарч болох юм. Мадагскарт нэг байнгын голомт байдаг ба 2017 онд тэнд 1300 хүн өвчилсөн байлаа. Хятадад голомтууд бий гэхдээ тэд өвчний талаар ярих маш дургүй. Коронавирусийн тухайд ч мөн адил. Байгалын бас нэг голомт Байконурын орчим байдаг. Тахал нь антибиотикаар сайн эмчлэгддэг. Тиймээс тахал байхгүй гэж болно.

-Хятадад халдварт өвчин их дэгдэх юм. Юутай холбоотой вэ?

-Тэнд чинь 1,5 тэрбум шахуу хүн амьдардаг бөгөөд хаалттай орон юм. Тэр олон хүн газар нутаг нь том ч гэсэн маш бага орон зайд шигүү амьдардаг. Нутгийн ихэнх нь уул, цөл юм. Тосгоны нэг айлын хашаа хороо гэхэд л бүтэн гэр бүл, муур, нохой, малтайгаа цуг амьдарна. Хөдөө орон нутагт хүнсний асуудалтай учраас тэд тааралдсан бүгдийг хүнсэндээ боловсруулан хэрэглэдэг. Вирус тархах нэг голомт. Мөн цаг уур их нөлөөтэй. Чийглэг дулаан нутаг вирус тархах таатай орчин болдог.

-COVID-19-өөс гадна бид коронавирусийн бүлийн SARS, MERS гээд л бишгүй сонсож тулгарсан. Ер нь коронавирусийн бүл хүмүүст ямар аюултай вэ?

-Энэ нүсэр бүл тавь орчим төрлийнх болж таараад байгаа. Нохой мууранд ч аюултай коронавирус бий ч тэр нь зарчмын хувьд амьтны ерөнцийн вируснууд. 1965 оноос хойш амьсгалын замын халдвар гаргасан ханиалгуулсан, дархлал сулруулсан, хамрын ханиад хүргэсэн дөрвөн төрөл нь тодорхой мэдэгдэж байгаа. Мөн муур нохойд аюултай коронавирус байдаг. Гэтэл хэн ч тэдний эсрэг вакцин бүтээгүй явсаар ирэв. Эмийн санд байгаа эмээр тэднийг дарахад хангалттай байлаа.

Онолын хувьд вакциныг ямар ч өвчний эсрэг бүтээж болно. Тэр болгон нь бүтэхгүй байгаа. ДОХ-ын эсрэг бүтээгүй, С гепатитийн эсрэг бас бүтээгүй... Гэтэл жилийн дотор ковидын эсрэг хичнээн вакцин бүтээгдэв? Үүний тулд эдийн засгийн, анагаахын үзүүлэлтүүд чухал. Ханиад гурав хоноод л өнгөрөх юм бол түүний эсрэг вакцинаар яах билээ? Гэтэл вакцин гэдэг нь дандаа аюултай, сөрөг үр дагавартай дээр нь бас маш их хөрөнгө зарлагддаг эд. Нянтай ажиллаж байхад энгийн. Тэдэнд өөрсдийнх нь бодисын солилцоо бий, түүнийг нэг хэсэгт нь таслах боломжтой. Вируст бодисын солилцоо байхгүй хэрхэн түүнд нэвтрэх вэ? Халдвартай нь хөнөөлгүйгээр вирусыг хэрхэн хөнөөх билээ. Бас нэг аюул нь вирусний хамт эсээ хөнөөх аюул. Ингээд л тойруу замаар, вируст хэрэгтэй бодист нь саад тавих хэрэгтэй. Тэр нь ээдрээтэй хүнд ажил юм. 

-Бидэнд коронавирустай цаашид амьдрах шаардлага ирэв үү?

-Минийхээр бол тийм боллоо. Тэр улирлын томуугийн хэмжээнд эсвэл өшөө доош амьсгалын замын ердийн халдварт ханиадын хэмжээнд хүртэл жижигрэх биз. Гэхдээ, хэзээ ч үгүй болохгүй нь ойлгомжтой болсон.

-Томуу шиг л жил бүр вакцин тариулах хэрэгтэй гэсэн үг үү?

-Үгүйсгэх аргагүй. Гэхдээ магадлал бага. Вирус томууных шиг хурдтай мутацид орохгүй байна. Гэлээ ч энэ коронавирустай бүхий л дүгнэлт, таамаг таараад байхгүй л байгаа. Тааламжгүй тохиолдлуудыг гараад ирэх бүрд нь даван туулж байх хэрэгтэй болов уу.

Орчуулсан М.ЦОГТ

www.style.rbc.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 36 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 38 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 41 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 45 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 47 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 50 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 53 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 55 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 48 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 15 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 19 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 21 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 24 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 26 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 27 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 28 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 29 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 31 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 32 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 33 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top