x

"Автомашины үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартыг өөрчилсөн эмэгтэй"

Та машиныхаа ачааны хэсгийг анзаараад нэг үзвэл харанхуйд гэрэлтэх онцгой байдлын хөшүүргийг олж харах болно.

Энэхүү жижиг T хэлбэрийн төхөөрөмж нь 2002 оноос хойш АНУ-д зарагдаж буй 250 сая гаруй шинэ автомашин болгонд шахуу байдаг байна. Та тэрхүү хөшүүргийг хэзээ ч ашиглаж байгаагүй, тэр ч байтугай үүнийг анзаараа ч үгүй байх магадлалтай, гэхдээ үүнийг машин болгонд суулгахад асар их хүчин чармайлт орсон байдаг ажээ.

Автомашины аюулгүй байдлын олон төхөөрөмжүүдийн нэгэн адил ачаа тээшний яаралтай чөлөөлөлт нь зардлыг бууруулах зорилгоор олон тэрбум долларын өртөгтэй үйлдвэрлэлийн эсрэг нэг эмэгтэйн уйгагүй тэмцлийн үр дүнд гарсан юм.

Энэхүү удаан чармайлтанд хэдэн зуун цаг мэдээлэл цуглуулах, авто ажил гүйцэтгэгчдэд илгээсэн олон арван захидал, олон жилийн турш тууштай байх зэрэг шаардагдсан нь тодорхой билээ.

Энэ түүх хүн хулгайлахаас эхэлсэн.

"Би үхэх нь л гэж бодсон"

1995 оны 10-р сарын 29-ний шөнө дундын өмнөхөн Жанетт Феннелл нөхрийн хамт Сан-Франциско дахь гарааш руугаа оров. Тэр үед 41 настай Феннелл анхны хүү Алексаа өсгөхийн тулд өсөн дэвжиж байсан маркетинг, борлуулалтын менежерийн ажлаасаа түр завсарлага аваад байж аж. Хосууд тэр орой найзынхаа гэрт оройн зоог барьсан бөгөөд 9 сартай хүү нь арын суудал дээр хулууны зурагтай хүүхдийн сандал дээрээ унтаж байв.

"Агшин зуур тэдний амьдрал хутганы эрмэг дээр"

Феннеллийнхэн цагаан өнгийн Лексусаасаа гарч явахад Халловийны маск өмссөн хоёр зэвсэгт халдагч тэднийг хүчээр гэр бүлийн машины ачаанд хийжээ. Халдлага үйлдэгчид Алексийг арын суудал дээрээс буулгаж, гэмтээлгүй үүдэнд орхисон байна. Дараа нь Феннелл болон түүний нөхрийг ачаа тээшинд түгжиж машинаа ухраан шөнийн харанхуй руу хөдлөөд өгч. 

Машин хурдны 101 дүгээр зам дээр хурдтай явж байхад хосууд гарах гарцаа олох гэж чармайж байв. Феннелл ачаа тээшний хивсийг хумсаараа хадаж, ил гарсан утаснуудаа зангидан, тэдгээрийг барьж байсан төмөр хавтанг хүчтэй цохисоор байв. Гэхдээ ачаа тээшний их бие хумсын чинээ ч хөдлөсөнгүй.

"Энд ингээл дуусах нь байна гэж бодож байснаа санаж байна" гэж Феннелл саяхан Hustle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсан ярижээ.

Нэг цагийн дараа машин нь хотын урд талын ой модтой газарт зогсов.

Халдлага үйлдэгчид тухайн үед Феннеллийнхэнд байсан бүх зүйлийг шаарджээ. Таван мянган долларын үнэ бүхий үнэт эдлэл, бэлнээр 200 доллар, дебит картын нууц дугаарыг хүртэл. Авч болохыг бүхнийг авсныхаа дараа тэр хоёрыг ачаа тээшэнд хийж орхиод хаалгыг нь хүчтэй гэгч нь хаачихаад зугтсан байна.

Хосууд түнэр харанхуйд ойд хоёулахнаа үлдэв. Тэндээс гарах бараг л боломжгүй мэт байжээ.

Дараа нь Феннелл тэр өдрийг дурсахдаа ямар нэгэн байдлаар "бурхан тусалсан" гэж дурссан бөгөөд гэнэт л хивсний доороос жижиг төмөр гаргаж ирээд дээш таттал тээш онгойчихож. Тэд таксофон олоод 911 рүү залгалаа. Төд удалгүй тэдний нялх хүү гэртээ аюулгүй байдалтай байсныг цагдаа нар олжээ.

Цаг хугацаа аясаараа өнгөрч, тэдний амьдрал буцаад хэвийн байдалдаа орж эхлэв. Гэхдээ хулгайлагчид хэзээ ч баригдаагүй бөгөөд, ийм явдал өөр хүнд тохиолдож болно гэж бодохоос Феннелл тайван сууж чадахгүй л байв.

"Би уй гашуугийн үе шатыг туулсан" гэж тэр хэлэв. 

Гэхдээ дараа нь би уурлах хэмжээнд хүрсэн. Би "энэ бол инээдтэй юм байна гэж бодож эхэлсэн. Яагаад автомашины тээшин дотроос гараад зугтчих арга байхгүй юм бэ?" гэж бодож эхэлжээ.

"Ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч асуудал алга"

Хулгайлагдсанаас хойш хэдэн сарын дараа Феннелл арга хэмжээ авахаар шийджээ. Тэрээр автомашины томоохон үйлдвэрлэгч бүрт яагаад яаралтай үед дотроос нь түгжээг мултлах арга байдаггүй талаар асууж захидал бичжээ.

Хэн ч хариу бичээгүй...

Удалгүй тэрээр автомашины үйлдвэрүүд "no data, no problem" гэсэн аксиомыг дагаж мөрдөж байна гэж сэжиглэжээ. Хэрэв тэр үйлдвэрлэгчид ачааны тэрэгний тээшинд яаралтай үед ашиглах хувилбар суулгаж эхлэхийг хүсэх гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бус осол аваар (ачааны тэвшинд хавчуулагдах гэх мэт) өргөн цар хүрээтэй асуудал байгааг нотлох хэрэгтэй байв.

Зөвхөн нэг асуудал байсан: Ийм мэдээллийн санг хэзээ ч эмхэтгэж байгаагүй.

Тээврийн газрын Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний алба /NHTSA/, Тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослыг хянах байгууллага /FARS/ нэртэй үхлийн аюултай үйл явдлын мэдээллийн санг хөтөлж байсан боловч машин нь хөдөлгөөнгүй байсан тохиолдлуудыг оруулж тооцдог тийм датагүй байжээ. Тиймээс 1995 оны сүүлээр Феннелл өөрийн өгөгдлийг цуглуулахаар шийджээ. Google-ээс өмнөх хайлтын системийг ашиглан тууштай экс-гүйцэтгэгчид мянга мянган хуучин мэдээний нийтлэл, шүүхийн хуулбарыг шигшиж үзжээ.

"Энэ нь яг л цаас хэрчигчээс гарсан цааснуудыг буцаад цавуудаж байгаа юм шиг л байсан. Би хайлт хийхдээ ‘ачааны хэсэг’ болон ‘түгжигдсэн’ гэсэн хоёр түлхүүр үгээр хайлт хийсэн. Үр дүнд нь арван мянга гаруй илэрч илэрсэн. Тэр болгоныг нэг бүрчлэг унших шаардлагатай болсон. Энэ бол хамгийн их хүчин чармайлт орсон хэсэг байсан” гэж тэр ярьж байв.

Энэхүү уйтгартай үйл явцаар тэрээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд 1082 хүн автомашины тэвшинд түгжигдсэн 931 тохиолдлыг олж илрүүлж чаджээ. Дөрвөн тохиолдол тутмын нэг нь хохирогч халуунд цохиулах, амьсгал боогдох, гипотерми зэргээс болж нас баржээ.

Эдгээр үйл явдлууд нь хоёр том ангилалд хуваагдав

  • Тоглож байхдаа санамсаргүйгээр өөрийгөө ачаа тээшинд түгжсэн хүүхдүүд.
  • Халдлага үйлдэгчид хүчээр тээшинд оруулсан хулгайлагдсан хохирогчид.

Феннелл мөн удалгүй автомашин үйлдвэрлэгчдэд энэ асуудлын талаар сэрэмжлүүлэхийг оролдсон анхны хүн биш байсныг мэджээ. Тэрээр 1984 оноос хойш яаралтай тээшний түгжээг сайжруулахыг хүссэн хорь гаруй өргөдөл олж илрүүлжээ.

Тэрээр судалгааныхаа үеэр автомашин үйлдвэрлэгчид өртөг, ашигт дүн шинжилгээ хийсэн баримт бичгийг олж тогтоосон бөгөөд аваарын ачаа тээшний түгжээг үйлдвэрлэх, угсрахад нэг автомашинд 0.20-4 доллар зарцуулдаг болохыг тогтоожээ.

"Үүнийг автомашины үйлдвэрүүд олон жилийн турш цэвэрлэж ирсэн. Тэд зүгээр л үнэ цэнэтэй өртөг гэж бодоогүй байх"  (Форд ба GM энэ талаар тайлбар өгөхийг хүссэн Hustle-ийн хүсэлтэд хариу өгөөгүй болно)

"Вашингтоны сонорт хүргэх нь"

Феннелл хууль тогтоох түүх түүний талд байгааг мэдэж байсан.

1950-иад оны дундуур хэдэн арван хүүхэд хөргөгчинд түгжигдэж байгаад нас барсны дараа үйлдвэрлэгчид түгжээг соронзон хаалгаар солиход хүргэсэн байдаг.

1996 онд тэрээр өөрийн “Тээшинд яаралтай шинэчлэлт хийх хэрэгтэй” (TRUNC) нэртэй эсвэл байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ.

Түүний анхны мөс хагалалт 1997 онд болжээ.

Тэрээр Висконсин дахь ээжтэйгээ уулзах үеэрээ тус мужийн их биеийн үхлийн хэргийн талаар зарим асуулт асуухаар ​​орон нутгийн цагдаагийн даргатай холбоо барьжээ. Офицер түүнийг Мичиган дахь АНУ-ын төлөөлөгч байсан Барт Ступактай холбоо тогтоо өгчээ.

Феннеллийн өгөгдөлд үнэмшсэн Ступак тээшийг сайжруулах талаар судалгаа хийхийг шаардсан хуулийн төслийг ивээн тэтгэж, шинжээчдээс бүрдсэн багийг байгуулжээ.

Гэвч удирдах гишүүд хуралдахаас өмнө эмгэнэлт явдал гарсан байна. 1998 оны зун 3 долоо хоног үргэлжилсэн халууны үеэр 11 хүүхэд автомашины тээшинд түгжигдээд нас баржээ.

Автомашины үйлдвэрлэгчид яаралтай тээшийг сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйл гэдэгт тийм амархан итгэсэнгүй. Тэдэнд хоёр эсрэг аргумент байв.

Нэгт, Хэдийгээр тэд тээшний хувилбарыг нэмж оруулсан ч гэсэн гэмт хэрэгтнүүд үүнийг идэвхгүй болгож болно.

Хоёрт, Тээшний хувилбарыг суулгаснаар хүүхдүүдэд машины тэвшинд тоглох нь зөв гэсэн мессеж илгээгдэх болно гэж үзжээ.

Атлас Обскурагийн хэлснээр удирдах гишүүд эхэндээ жаахан чимээгүй байсан байна.

Гэвч 1999 оны сүүлээр NHTSA бүх нотлох баримтуудыг сонссоны дараа шинэ автомашин бүрийг (2002 оны болон түүнээс хойшхи) яаралтай тээшийг дотроос нь онгойдог болгож тоноглохыг шаардаж бүрэн эрхээ баталгаажуулжээ.

"Феннеллийн хувьд энэ бол дөнгөж эхлэл байсан юм"

"Бид тээшийг дотроос нь онгойдог болгосны дараа энэ ингээл цэгцэрчихлээ гэж бодсон. Гэхдээ асуудал тийм ч амархан алга болчихоогүй. Хэрвээ ийм төрлийн асуудал дээр ажиллаад олонд танигдчихвал хүмүүс тэр хүнийг тийм ч амархан зөнд нь орхичихдоггүй" хэмээн хэллээ. 

Улс орон даяар хүмүүс түүнийг бусад бүх төрлийн зам тээврийн осолд оролцуулж эхлэсэн байна. Ялангуяа тэр осол хүүхэдтэй холбоотой тохиолдол бүрт. Тиймээс Феннелл хөдөлгөөнгүй тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн хор уршгийг дээшлүүлэхэд чиглэсэн ашгийн бус Cars and Kids хөдөлгөөнийг үүсгэжээ. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд түүний байгууллага автомашины аюулгүй байдлын олон шинж чанарыг хамарсан хууль тогтоомж батлахын төлөө тэмцэж иржээ.

Үүнд, 

  • Аюулгүй цахилгаан цонхны унтраалга;

  • Таны хөл тоормосны дөрөөн дээр байхгүй л бол автомашинаа араанаас гаргахыг зөвшөөрдөггүй тоормос заавал түгжигч систем;

  • Арын суудлын зорчигчдод зориулсан аюулгүй байдлын бүсийн санамж;

  • 2018 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашины ухрах камер зэрэг ажлуудыг санаачилж хийсэн байна.

Б.Бүжлхамаа

www.thehustle.co

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 40 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 41 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 45 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 48 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 50 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 53 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 56 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 59 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 51 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 18 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 25 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 28 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 29 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 30 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 31 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 33 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 34 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 35 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 36 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top