x

Хонконгод анх удаа хүн амын тоо буурчээ

Жил бүр тогтмол буурах хандлагатай байсан бага төрөлтөнд энэ жил ковид-19 цар тахал нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа Хонконгт хүн амын тоо буурсан үзүүлэлт тэмдэглэгджээ.

Энэ үзүүлэлтэд мөн ХонгКонгчуудын гадаадад цагаачлах нь ихэссэн нөлөөлсөн байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам 2020 онд 7.47 сая болж буурсан нь өмнөх оныхоос 0.6 хувиар буурсан гэж Хүн амын тооллого, статистикийн газрын жилийн тайланд мэдээлсэн байна. Энэ нь 1961 оноос хойш найдвартай тоон үзүүлэлтүүд бүртгэгдэж эхэлснээс хойшхи анхны уналт болж байна.

Үүний зэрэгцээ, Хонконгийн ажилгүйдлийн түвшин Нэгдүгээр сард өмнөх гурван сарын дунджаас 6.6 хувь байснаас гурван сарын дундаж 7 хувь болж өсжээ. 

Энэ тоо нь өмнөх амьсгалын замын цочмог хам шинжийн пандемакаас эргэж сэргэж байсан 17 жилийн түүхэнд гарсан дээд үзүүлэлт юм. Өнөөгийн цар тахлаас үүдэн Хонгконгод төрөх хүүхдийн тоо 18.5 хувиар бууран, өнгөрсөн онд 43100 болж, 49800 хүн нас барсныг засгийн газар хүн амын "байгалийн бууралт" гэж тодорхойлжээ. 

Засгийн газрын таамаглалаар 2026 он гэхэд Хонконгод дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш насны хүмүүс байхаар байна. Өнгөрсөн жил тус хотод гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар суурьшсан эх газрын хятад иргэд хилийн хяналт, хорио цээрийн дэглэмийн улмаас 74 хувиар буурч 10100 болж, харин Хонконгын 49900 оршин суугч хотоос холдож, хүмүүсийн цэвэр гадагш урсгал үүсгэсэн байна.

Хонконгийн засгийн газар цагаачлалын цар хүрээг ийн тогтоосон байдаг.

"Хонконгийн оршин суугчдын ажил хөдөлмөр эрхлэх, сурах зэрэг тодорхой зорилгоор Хонконг руу орох эсвэл гарах нь үзэл баримтлалын хувьд цагаачлал эсвэл суурьшлаас ялгаатай" гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. 

Мөн "Олон улсын хот байхын хувьд Хонконгийн хүн ам үргэлж хөдөлгөөнтэй байдаг" гэжээ. 

Орон нутгийн эрх баригчид цагаачилж буй иргэдийн талаар тоо баримт гаргадаггүй ч гэсэн "цагаачлахад шаардагдах баримт бичиг" болох "эрүүгийн ял шийтгэлгүй гэсэн гэрчилгээ" авах өргөдөл нь 2019 онд 43 хувиар өсч, 2018 онтой харьцуулахад хамгийн сүүлийн үеийн тоо болох 33,000 болж өссөн байна.

Их Британийн Дотоод хэргийн яамны тооцоолсноор ХонКонгийн Британийн үндэсний (хилийн чанад дахь) паспорт эзэмшигчдэд зориулж цагаачлалын шинэ маршрут нээснээс хойш ойрын таван жилийн хугацаанд 322,400 орчим иргэн Их Британи руу нүүнэ. Канад саяхан Хонконгчуудад зориулсан цагаачлалын арга хэмжээгээ зөөлрүүлэх чиглэлээр Их Британийг мөрөөр дагасан билээ. Энэ алхамууд 2019 онд засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Бээжин зургадугаар сард Хонконгод үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, олон хүнийг хотоос бүрмөсөн орхиход хүргэсэн гэж үзэж байгаа.

Хуучин Британийн колони байсан ХонгКонгийн хүн амын өсөлтөд эх газрын Хятадаас ирсэн цагаачид маш их нөлөөтэй байсаар ирсэн. 1997 онд энэ хот Хятадын мэдэлд эргэн ирснээс хойш дор хаяж 1.5 сая хүн буюу нийт хүн амын тавны нэг нь эх газраас Хонгконг руу нүүсэн байна.

Бага төрөлт нь Ази тивийн засгийн газрын хувьд томоохон асуудал хэвээр байна. Тайвань, Өмнөд Солонгос хоёулаа өнгөрсөн онд нас баралт төрөлтөөс илүү байгааг мэдээлж, 2019 онтой харьцуулахад хүн амын тоо 0.18 хувь ба 0.04 хувиар буурчээ.

Б.Бүжлхамаа

www.asia.nikkei.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 37 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 38 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 42 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 45 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 47 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 50 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 53 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 56 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 48 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 15 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 19 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 22 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 24 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 26 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 27 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 28 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 30 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 31 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 32 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 33 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top