x

НҮБ-ын Хүүхдийн сан агаарын тээврийн 10 гаруй компанитай вакцин тээвэрлэх хэлэлцээр байгуулжээ

НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх 10 гаруй компанитай Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурлаа. 

Агаарын тээврийн компаниуд “COVID-19”-ийн эсрэг вакцин болон эм, эмнэлгийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд зориулсан бусад чухал хэрэгслийг тээвэрлэх гэрээнд ийнхүү нэгдэж байна. Компаниуд вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд тэргүүний ач холбогдол өгч, шуурхай тээвэрлэх юм. Тус хэлэлцээр нь цаашид ч хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед ашиглах логистикийн нэгэн чухал механизм болж, тогтвортой ажиллах юм.  

Хэлэлцээр нь 100 гаруй улс орны агаарын тээврийн замыг хамарсан томоохон компаниудыг нэгтгэж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн энэхүү Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр нь “COVID-19”-ийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийг  дэмжин ажиллах юм.

КОВАКС хөтөлбөрийн хуваарилалт, түгээлтийн урьдчилсан хуваарийн дагуу эхний ээлжид дэлхийн 145 улс орон дунджаар хүн амынхаа 3 хувийг 2021 оны эхний хагасаас эхлэн дархлаажуулах вакциныг хүлээж авна. Гэхдээ эдгээр улс орнууд тодорхой шаардлагуудыг хангаж, хуваарилалтын эцсийн төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой юм.   

Хэлэлцээрт хамрагдаж буй агаарын тээврийн компаниуд вакцин болон нэн шаардлагатай хэрэгслийн тээвэрлэлтийг хурдан шуурхай хийж, хадгалалтын горим, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээс гадна шаардлагатай чиглэлд нислэгийн тоо, хүчин чадлаа нэмэх үүрэг хүлээнэ.

Олон зуун сая хүний амь насыг аврах энэ чухал ачааг шуурхай, аюулгүй тээвэрлэх нь хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан тусламж үйлчилгээнд чухал дэмжлэг болох юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакциныг нийлүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулснаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэвийн горимд нь эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан вакцин, тариур, халдварын эсрэг хамгаалалтын хувцас, хэрэгслийн худалдан авалт, олон улсын тээвэрлэлт, улс орнуудын бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 40 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 41 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 45 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 48 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 50 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 53 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 56 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 59 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 52 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 18 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 25 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 28 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 29 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 31 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 32 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 33 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 34 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 36 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 36 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top