Энэ долоо хоногт АНУ-ын өмнөд болон төв хэсгийг хамарсан цасан шуургатай холбоотой амиа алдагсдын тоо урьд өмнө хэзээ ч бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдлээ.
Хьюстонд машинаа халаах гэж оролдож байсан нэг эмэгтэй охины хамт угаарын хийд хордож нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлэв. Түүнчлэн орон гэргүй эр явган хүний гарц дээрээс нас барсан байдалтай олджээ. Даваа гаригт Хьюстон хотын төвд хэсэгт хэт хүйтнээс болж нас барсан хүн олдсон гэж тус мужийн цагдаа Харрис хэвлэлд өгсөн яриандаа дурьджээ.
Мягмар гаригийн эхээр Техас мужийн Сугар Лэнд хотод цахилгаангүй байсан хороололд байшин шатаж эмээ, гурван хүүхэд амиа алдсан гэж орон нутгийн мэдээнд мэдээлэв.
Луизиана мужийн өмнөд хэсэгт нэгэн хүн мөсөн дээр хальтирч унахдаа толгойгоо цохиж амиа алдсан талаар албаны хүмүүс мэдээлж, 10 настай хүү мөсөн цөөрөмд унаж Теннеси мужид нас баржээ. Мөн Сан Антонио хотын эрх баригчид цаг уурын нөхцөл байдал 78 настай эрэгтэйг нас барахад нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Замын халтиргааны улмаас Кентукки, Техас мужуудад 10 хүн нас баржээ. Мөн Форт-Уортод 100 гаруй тээврийн хэрэгсэл мөргөлдөж, зургаан хүний амь нас хохирсон байна. Миссурид даваа гаригийн үдээс хойш 59 настай эрэгтэй халтиргааны улмаас цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж амиа алджээ.
Даваа гаригийн сүүлээр Хьюстонд автомашины ослын дараа тээврийн хэрэгслээс буусан хүнийг дайрсан харамсалтай осол гарчээ.
Мөн энэ долоо хоногт цаг агаараас үүдэлтэй сүйрэл нь зөвхөн мөс, цаснаас үүдсэнгүй. Хойд Каролинагийн далайн эрэгт Мягмар гаригийн өглөө хар салхи гурван хүний аминд хүрч, дор хаяж 10 хүнийг гэмтсэн боловч цаг уурын хувьд өвлийн шуургатай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com