Хойд Солонгос Ковид-19 вакцины талаархи мэдээллийг хулгайлахын тулд олон улсын эм үйлдвэрлэгч компаниудын, түүний дотор Pfizer-ийн компьютерийн системийг хакердахыг оролдсон гэж Өмнөд Солонгосын хууль тогтоогч мягмар гаригт мэдэгдэв.
Энэ талаар хууль тогтоогчид, Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын Ха Тэ-кюн тагнуулын байгууллагын ажилтнуудтай хаалттай хуралдсаны дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Өмнө нь мөн хэд хэдэн удаа барууны эрх баригчид Хойд Солонгосыг хакердах замаар гадаад ертөнцөөс технологи, бэлэн мөнгө хулгайлдаг гэж буруутгаж байсан юм.
Хуучин нийгмийн эрүүл мэндийн тогтолцоотой Хойд Солонгос албан ёсоор Ковид-19-гүй орон болсноо зарлаж, өнгөрсөн оны эхээр хилээ хаасан байдаг.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com