x

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын харьцуулалтын шинэчилсэн МЭДЭЭЛЭЛ

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын харьцуулалтын шинэчилсэн мэдээлэл: Цаг хугацааны товчоон, төрөл болон үнэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Pfizer-BioNTech/Пфайзер –БиоНТех

АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллага Пфайзер –БиоНТех КОВИД-19 вакциныг 2020 оны 11-р сарын 20-ны өдөр мэдүүлснийг хянан үзэж 2020 оны 12-р сарын 11-ний өдөр зөвшөөрөл олгосон байна. Энэ вакцин нь mRNA (тээвэрлэгч РНХ гэж болно) бөгөөд вакциныг тарьж вирусийг биеийн дархлааны системд таниулдаг. III шатны туршилтаар 95 хувийн үр дүнтэй гэж гарсан. Пфайзер–БиоНТех вакциныг -70С хадгалах ёстой учир тусгай зориулалтын хөргүүр шаардлагатай.

Үйлдвэрлэгч: Пфайзер Инк (АНУ) болон БиоНТех (Герман)

Нэршил: BNT162b2

Төрөл: mRNA

Тун: 21 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: Эхний 100 сая тунд 19,50 ам.доллар

Үр дүн: 95 хувь орчим

Вакцин хийх: Гарын шууны булчинд

Энэ вакцинд: Өндөг, нөөшлөгч бодис, латекс агуулагдаагүй

Moderna / Модерна

Модерна компани 2020 оны 11-р сарын 16-ны өдөр өөрийн үйлдвэрлэсэн вакцины талаарх урьдчилсан мэдээллийг олон нийтэд өгч 94,5 хувийн үр дүнтэй гэж мэдээлсэн. АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллага  2020 оны 12-р сарын 19-нд Модерна вакцинд зөвшөөрөл олгожээ. Модерна вакциныг 2-7С-д буюу гэрийн эсхүл эмнэлгийн хөргөгчинд 30 хоног, -20С-д зургаан сар хүртэл хадгалах боломжтой.

Үйлдвэрлэгч: МодернаТХ Инк (АНУ) 

Нэршил: mRNA-1273

Төрөл: mRNA

Тун: 28 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: нэг тун нь 25-37 ам.доллар

Үр дүн: 95% орчим

Вакцин хийх: гарын шууны булчинд

Энэ вакцинд: өндөг, нөөшлөгч бодис, латекс агуулагдаагүй

AstraZeneca-University of Oxford / АстраЗенека-Оксфордын Их Сургууль

2020 оны 11-р сарын 23-ны өдөр АстраЗенека болон Оксфордын Их Сургууль AZD1222 нэршилтэйгээр боловсруулсан вакцины дунд хугацааны туршилтын үр дүнг зарласан юм. Их Британи болон Бразилд хийсэн туршилтуудын үр дүн 90 хувьтай гэж мэдээлсэн байна. Энэ вакцин нь КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх өндөр нөлөөтэй, өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй буюу ноцтой хүндрэлд оруулахгүй гэжээ. АстраЗенека вакциныг 2-7C-д багадаа зургаан сар хадгалах боломжтой, ердийн хөргөх нөхцөлд хадгалах, тээвэрлэж болно.

Үйлдвэрлэгч: АстраЗенека (Англи-Шведийн хамтарсан) болон Оксфордын Их Сургууль

Нэршил: AZD1222

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 28 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: нэг тун нь 25-37 ам.доллар

Үр дүн: 70% орчим

Вакцин хийх: гарын шууны булчинд

2021 оны 1-р сард Европ болон зарим улс орнуудад зөвшөөрөгдсөн, хавраас АНУ-д зөвшөөрөгдөх магадлалтай

Johnson & Johnson /Жонсон энд Жонсон (боловсруулалтад байгаа)

2020 оны 1-р сард Жонсон энд Жонсон компани Janssen гэдэг нэршилтэй вакцины III шатны туршилтыг эхлүүлснээ зарласан. Дэлхийн хэмжээнд 60 мянган сайн дурын хүмүүсийг туршилтанд оруулахаар төлөвлөсөн. Жонсон энд Жонсоны вакцин 21-28 хоногийн зайтай 2 тун хийгддэг бусад вакциныг бодвол ердөө ганц тунгаар хийгдэнэ. III шатны туршилтын нийт дүнгээс үзвэл вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дараа 66 хувийн үр дүн гарсан бол урьдчилан сэргийлэх зорилготой тарилга 49 хоногийн дараа 100 хувь үр дүн үзүүлсэн. -20 хэмд хоёр жил, 2-8С-д гурваас доошгүй жил хадгалах боломжтой гэж үзэж байгаа.

Үйлдвэрлэгч: Жонсон энд Жонсон (АНУ)

Нэршил: Janssen

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 1 удаа

Үнэ: нэг тун 10 ам.доллар

Үр дүн: эцэслэгдээгүй  

АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллагаас 2021 оны 3-4-р сард зөвшөөрөл авна гэж тооцоолж байгаа

2021 оны 1-р сард Европ болон зарим улс орнуудад зөвшөөрөгдсөн, хавраас АНУ-д зөвшөөрөгдөх магадлалтай

Спутник V вакцин /Орос/

Оросын Халдвар судлал, бичил биологийн судалгааны үндэсний төв 2020 оны 11-р сарын 11-нд Спутник V вакциныг III шатны туршилт эхлэхээс өмнө 92 хувийн үр дүнтэй гэж зарласан. 11 сарын 24-нд тус төв урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлан вакциныг 95 хувийн үр дүнтэй гэсэн бол 2020 оны 12-р сарын 14-нд 91,4 хувь үр дүнтэй байна гэжээ. Оросын Гамалейн нэрэмжит судалгааны хүрээлэн вакцины нэг тун 10 ам.доллараас хэтрэхгүй, мөн 2021 онд 1 тэрбум тун үйлдвэрлэх боломжтой гэсэн юм. Одоогоор зөвхөн Унгарын Засгийн газар энэ вакциныг худалдан аван сонирхлоо илэрхийлсэн.

2021 оны 2-р сарын 2-ны өдөр анагаах ухааны эртний сэтгүүлүүдийн нэг болох Лансет Спутник V вакцины III шатны туршилтын үр дүн 91,6 хувьтай байсан гэж үр дүнг нийтэлсэн байна.

Боловсруулсан: Гамалейн нэрэмжит үндэсний халдвар судлал, бичил биологийн судалгааны төв (ОХУ)

Нэршил: Спутник V буюу Гам-КОВИД-Вак-Лио

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 2 удаа

Үнэ: нэг тун 10 ам.доллар

Үр дүн: 91,4 хувь (ОХУ-аас 91,6 хувь гэж мэдэгдсэн)

2020 оны 8-р сарын 11-ний өдөр Оросын Эрүүл Мэндийн яам дэлхийн хамгийн анхны КОВИД-ын вакцин гэж бүртгэсэн.

Sinovac Biotech / Синовак Биотех

Хятадын Синовак Биотех 2021 оны 1-р сарын 13-ны өдөр өөрийн боловсруулсан КоронаВак вакцин Бразилд хийсэн сүүлийн шатны клиникийн туршилтаар 50,38 хувийн үр дүн харуулсан гэж мэдээлсэн юм. Вакцины үр дүн ялгаатай байсан бөгөөд Индонезид 65 хувь, Туркд 91,25 хувь, Бразилд хөнгөн өвчлөлд 78 хувь, хүнд болон хүндэвтэр өвчлөлд 100 хувийн үр дүн гарсан байна. Томууны вакцины хадгалах нөхцөлтэй адил 2-8С-д хадгална.

Үйлдвэрлэгч: Синовак Биотех (БНХАУ)

Нэршил: КоронаВак

Төрөл: идэвхгүй болгосон SARS-CoV-2 вирус

Тун: 2 удаа

Үнэ: нэг тун 29,75 ам.доллар

Үр дүн: клиникийн туршилтаар 50,38-91,25 хувь

Novavax / Нововакс

Вакцин боловсруулалтын Нововакс компани 2021 оны 1-р сарын 28-ны өдөр тус компанийн боловсруулсан NVX-CoV2373 вакцин Англид явуулсан III шатны туршилтаар 89,3 хувийн үр дүн үзүүлсэн гэж мэдээлсэн байна. Өмнөд Африкт явуулсан туршилтын үр дүн мөн өндөр гарчээ. 2-8 хэмд хадгалах боломжтой, шууд тарих шингэн байдлаар тээвэрлэдэг.

Үйлдвэрлэгч: Нововакс (АНУ)

Нэршил: NVX-CoV2373

Төрөл: уурагт суурилсан

Тун: 2 удаа

Үнэ: АНУ-д нэг тун 16 ам.доллар

Үр дүн: 89,3 хувь

Англид 2-3 сард, АНУ-д 2021 оны 1-р улиралд зөвшөөрөл авна гэж тооцож байгаа.

CanSino Biologics / КанСино Байоложикс

КанСино Байоложикс вакциныг Хятадын цэргийн салбарынхантай хамтран гаргасан. Өвчний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхэд 65,7 хувийн үр дүн үзүүлсэн. III шатны туршилтанд 30 мянган хүн оролцож өвчлөл хүндрэхээс сэргийлэхэд 90,98 хувийн үр дүн гарсан. Нэг тунгаар таригддаг. Мексикт 35 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд Малайз улсад 3,5 сая туныг нийлүүлэх гэрээ хэлэлцээрийн шатанд явж буй.

Үйлдвэрлэгч: КанСино Байоложикс (БНХАУ)

Нэршил: NVX-CoV2373

Төрөл: SRA-CoV-2 вирусны антигеныг аденовирус руу тээвэрлэх вирус тээгч  

Тун: 1 удаа

Үнэ: тодорхойгүй

Үр дүн: өвчний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх 65,7 хувь, өвчин хүндрэхээс сэргийлэх 90,98 хувь

Эх сурвалж: biospace.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ниссан (103.212.119.77)
    "Коваксин гээд Энэтхэгүүд Монголд оруулж ирж байгаа вакцин ямар юэ?
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 48 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 49 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 52 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 56 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 58 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 1 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 4 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 7 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 59 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 26 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 30 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 32 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 35 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 37 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 38 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 39 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 40 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 42 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 43 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 44 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top