Олимпийн наадам мутацид орсон коронавирусийн халдварын голомт болж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа тул зуны наадмыг зохион байгуулагчид Япон руу аялж буй тамирчид болон бусад хүмүүсийг хамгаалах зорилготой арга хэмжээгээ танилцуулав.
Тамирчид болон бусад оролцогчдыг Токиод ирэхдээ вакцин хийлгээгүй, хорио цээрийн дэглэмд орох шаардлагагүй боловч хөдөлгөөнийг нь хязгаарлаж, нисэхээс өмнө болон Японд ирсний дараа гээд хоёр удаа заавал коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагатай аж.
Нэг жилээр хойшлогдсон олимпын наадам долдугаар сарын 23-нд эхлэхээр товлоод байгаа ч наадамд үзэгчтэй байх уу үгүй юу гэдэг шийдвэр хараахан эцэслэгдээгүй байна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.
Японы эрх баригчид шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг тусгаарлах байгууламж руу илгээх эрхтэй бөгөөд хэзээ хорионоосоо гарах эсэхийг тухайн үед нь тодорхойлно. Мөн тус удирдамжийг зөрчвөл наадмаас хасч магадгүй юм.
Японы олон нийт уг тэмцээнийг зохион байгуулахыг эрс эсэргүүцсээр байгаа хэдий ч зохион байгуулагчид наадмын үеэр дагаж мөрдөх дүрмийг ийнхүү танилцуулж эхэллээ.
Б.Бүжлхамаа
nytimes.com