Ковид-19 вакциныг дэлхийн улс орнуудад хямд буюу үнэ төлбөргүй нийлүүлэх олон улсын хөтөлбөр болох Ковакс Зургадугаар сарын 30-ны дотор 300 гаруй сая тун хүргэх төлөвлөгөөтэй байна.
Ийм тусламжтай байсан ч дэлхийн хамгийн ядуу орнууд вакцинжуулалтаас нэлээд хоцрогдох магадлалтай байгаа бөгөөд энэ жил томоохон хүчин чармайлт гаргаж чадахгүй байх эрсдэлтэй байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар вирусийн шинэ хувилбарууд дэлхий даяар тархаж байгаа энэ үед бүх дэлхийг, тэр дундаа өргөн вакцин хийлгэсэн орнуудын хүмүүсийг илүү эмзэг байдалд хүргэж болзошгүй юм.
Ковакс 336 сая тун AstraZeneca-Oxford вакциныг дэлхийн эхний хагас 145 оронд илгээнэ гэж найдаж байна. Тээвэрлэлт энэ сарын сүүлчээр буюу Гуравдугаар сарын эхээр эхэлнэ. Вакцины нийлүүлэлт нь бага, дунд орлоготой орнуудад хамгийн түрүүнд хүрч очих аж.
Коваксыг олон улсын байгууллагууд баян орнуудын дунд вакцины төлөөх тэмцлийн хөлд ядуу буурай орнуудыг үрэгдүүлчихгүй юмсан гэх зорилгоор байгуулсан. 2021 оны эцэс гэхэд бага, дунд орлоготой улс орнуудад хоёр тэрбум хүртэлх тунг нийлүүлэх зорилт тавин 6 тэрбум долларын хөрөнгө босгосон, түүний дотор АНУ-аас 4 тэрбум ам.долларын амлалт аваад байгаа юм.
Б.Бүжлхамаа
nytimes.com