Москвагийн шүүх Ерөнхийлөгч Владимир Путиныг хамгийн цуутай шүүмжлэгч Навалныйг тэнсэн харгалзах ялаа зөрчсөн хэмээн үзжээ.
ОХУ-ын хамгийн нэр хүндтэй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд өчигдөр дээрх шалтгааны улмаас хоёр жил гаруй хорих ял оноож, анх удаа холын хол колони руу явуулах шийдвэр гаргажээ.
Эрх баригчид түүний хэд хэдэн ойрын холбоотнуудыг гэрийн хорионд байлгаж, Ням гаригт түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийг дарахын тулд Оросын өнцөг булан бүрт хотуудад олон тооны хүчнийхнийг байрлуулж, Путины эрин үеийн хамгийн том гудамжны жагсаалуудыг намжаалаа.
Навальный шүүх хуралдааны үеэр "Чи улс орныг бүхэлд нь түгжиж чадахгүй” гээд “ОХУ-ын ерөнхийлөгч наймдугаар сард цэргийн зориулалттай мэдрэлийн эм Новичокт хордуулсны дараа амьд үлдсэнд нь уурлаж байна” гэв.
Прокурорууд Навальный 2014 онд авсан хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон сулруулсан бөгөөд тэнсэн суллах шийдвэрийг зөрчсөн гэж мэдэгдсэн. Мөн түүнийг ахтайгаа хамт хоёр ч компаниас хулгай хийсэн гэж буруутгасныг Европын хүний эрхийн шүүхээс “дур мэдсэн, илт үндэслэлгүй юм” гэж буруушаажээ.
Түүнийг шоронд хорих шийдвэр нь түүний шууд дуу хоолойг Оросын улс төрийн тавцангаас зайлуулж байгаа боловч энэ нь түүний дэмжигчдэд эрч хүч өгч, цаашлаад Ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэж буй Оросын эсэргүүцлийг Навальныйгийн дүрд нэгтгэж магадгүй юм.
Б.Бүжлхамаа
nytimes.com