АНУ-ын Жоржиа муж дахь шувууны үйлдвэрт шингэн азот гоожиж зургаан хүний аминд хүрлээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Гэйнсвилл хотод байрлах “Фунд Фуд Групп” үйлдвэрт болсон хэрэгийн дараа есөн хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Жоржиа бол шувууны аж ахуй эрхэлдэг тэргүүлэгч муж бөгөөд Гейнсвилл нь үйлдвэрлэлийн төв юм. Хотын боловсруулах үйлдвэрүүдэд олон мянган хүн ажилладаг.
Пүрэв гаригт энэхүү хэрэг гарсан бөгөөд азот алдагдсан шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.
Азотыг ихэвчлэн хөргөлтийн системд ашигладаг. Хийг амьсгалснаар уушгины хүчилтөрөгчийг зайлуулдаг тул үхэлд хүргэх аюултай байдаг.
Б.Бүжлхамаа
bbc.com