x

Б.Болд: Оюутолгой бол "Рио Тинто" болон Монголын ард түмний хувьд чухал төсөл

"Рио Тинто"-ийн шинэ гүйцэтгэх захирал групп дээрээ бүтцийн өөрчлөлт хийснээ өчигдөр зарласан билээ.

Монгол улсын иргэн Б.Болд "Рио Тинто"-ийн группийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар томилогджээ. 

Зэсийн групп нь Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй "Рио Тинто"-ийн төслүүдийг хэрэгжүүлдэг юм.

Б.Болд өөрийн хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг.

Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад, тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюутолгой бол "Рио Тинто" болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна.

Мөн "Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстэй хамтран ажиллаж, Оюутолгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.113.82)
    ухаалаг залуу байна, монгол хүнийг эгзэгтэй амаргүй үед монголчуудын өмнөөс тавьж байна даа
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 56 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 57 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 1 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 4 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 6 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 9 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 12 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 15 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 7 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 34 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 38 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 41 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 44 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 45 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 46 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 47 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 49 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 50 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 51 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 52 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top