Коронавирусийн цартахлын улмаас дэлхийн агаарын хөлгийн худалдаа удаашралтай байна. Агаарын тээврийн Боинг компани энэ үед "Maкс 737" онгоцныхоо хямралыг даван туулахаар тэмцээд 11.9 тэрбум гаруй доллар алджээ.
Компани ялангуяа оны сүүлийн гурван сард хүнд цохилтонд орж, Боинг 8.4 тэрбум гаруй долларын алдагдалтай ажилласан гэж мэдээлэв. Мөн тус компани 777X хэмээх өргөн биетэй онгоц бүтээхтэй холбоотой 6.5 тэрбум долларын төлбөрийг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа хойшлуулжээ. Лхагва гаригт Боинг онгоцны хүлээгдэж буй нислэгийг 2023 он хүртэл сунгаж, гэрчилгээжүүлэх шаардлагыг чангатгаж, том оврын тийрэлтэт онгоцны эрэлтийг сулруулсан нь цартахлын улмаас улам даамжиржээ.
Жилийн хугацаанд Боинг 58 тэрбум гаруй долларын орлого оруулсан нь 2019 оныхоос 24 хувиар буурчээ.
Боинг компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Дэйв Калхун ажилтнууддаа илгээсэн захидалдаа 2020 оныг “Манай салбарт ихээхэн нөлөөлсөн нийгэм, дэлхийн гүнзгий хямралын жил” гэж тодорхойлжээ.
Б.Бүжлхамаа
Эх сурвалж: nytimes.com