x

Трампын эсэргүүцэж зогсоосон ажлыг Жо Байден эхлүүллээ

Трампын засаг захиргаа Обамагийн үеэс яригдаж байсан Харриет Тубманы хөргийг 20 долларын дэвсгэртийн урд талд нэмэх ажлыг түдгэлзүүлж байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Жо Байдены Сангийн яам тус ажлыг хурдасгах арга замыг судалж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гаригт мэдэгдэв.

Хатагтай Тубманыг Эндрю Жексоны оронд 20 долларын дэвсгэртийн нүүр царайгаар томилох шийдвэрийг Сангийн яамны нарийн бичгийн дарга Жейкоб Лью 2016 онд гаргаж байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ санааг эсэргүүцэж, Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин мөнгөний аюулгүй байдлын шинэ шинж чанаруудыг нэмж оруулах нь нэн яаралтай зорилт болсон гэж үзэж, валютын дахин төлөвлөлтийн энэ хэсгийн ажлыг зогсоосон байдаг. Ноён Мнучин шинэ дүр төрх бүхий мөнгөн тэмдэгтийг 2028 он хүртэл гүйлгээнд оруулах боломжгүй тул шинээр томилогдоод буй Сангийн нарийн бичгийн дарга Жексоныг солих эсэх талаар яриа хийх болно гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Байден Жанет Л.Елленийг удирдуулахаар нэр дэвшүүлсэн Сангийн яам энэ ажлын хугацааг түргэсгэхээр төлөвлөж байна.

Сангийн яам "Харриет Тубманыг шинэ 20 долларын дэвсгэртийн нүүрэн дээр тавих ажлыг үргэлжлүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд мөнгөн тэмдэгт нь манай улсын түүх, олон янз байдлыг тусгасан байх нь чухал юм" гэв. 

Сангийн төлөөлөгч 20 долларын дэвсгэртийн шинэ загвар хэзээ гарах талаар мэдээлэлгүй байна.

Ерөнхийлөгч асан Трамп нутаг нэгт популист Эндрю Жексоны шүтэн бишрэгч гэдгээ мэдэгдэж, түүхэн дүрс, хөшөө баримтыг өөрчлөхийг эрс эсэргүүцэж байв.

Төлөвлөгөөний дагуу шинэ загварыг 2020 онд 19-р нэмэлт өөрчлөлт буюу эмэгтэйчүүдэд сонгох эрхийн 100 жилийн ойд танилцуулах ёстой байсан юм. 

Харриет Тубман Мэрилэндэд боолчлолын үед төрсөн ч 1849 онд хойд зүг рүү эрх чөлөөний төлөө зугтах хөдөлгөөнд гар бие оролцсон, Газар доорхи төмөр замын хамгийн алдартай "кондуктор" юм. Тубман энэхүү нарийн нууц сүлжээнд тариалангийн талбайгаас олон зуун гэр бүлийн гишүүд болон бусад боолуудыг эрх чөлөөнд хүргэхийн тулд өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байсан. Америкийн иргэний дайны өмнө боолчлолын эсрэг хөдлөгөөний тэргүүлэгч Тубман мөн дайны үеэр Холбооны армид тусалж, сувилагч зэрэг бусад үүргүүдийнхээ хажуугаар тагнуулчаар ажиллаж байсан улс төрийн зүтгэлтэн юм. 

Б.Бүжлхамаа 

Эх сурвалж: nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 53 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 55 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 14 цаг 58 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 4 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 7 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 10 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 12 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 5 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 32 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 36 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 44 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 45 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 49 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 49 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top