x

Оросод өрнөж буй тэмцэл ба Олон улсын байр суурь

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг дэмжиж буй олон нийтийн жагсаалыг "Хууль бус бөгөөд аюултай" гэлээ.

Өнгөрсөн бямба гаригаас Орос орон даяар хөл ихтэй жагсаал өрнөж эхэлсэн.

Харамсалтай нь тус жагсаал хүчирхийллээр үргэлжилж байна. Москвад үймээн дэгдээсэн жагсагчдыг цагдаа нар зодож, чирж яваа нь бичлэгт тод харагдсан. Жагсаалын үеэр цагдаа нар 3500 гаруй хүнийг саатуулсан гэж ажиглагчид мэдээлэв.

Европын холбооны гадаад хэргийн сайд нар өчигдөр эсэргүүцлийн жагсаалын талаар хэлэлцсэн боловч Орост цаашид авах хориг арга хэмжээний талаар санал нэгдсэнгүй.

Эстони, Латви, Литвийн Гадаад хэргийн сайд нар "Жагсагчдад хүч хэрэглэсэн учраас Оросын албан тушаалтнуудад хориг тавихыг" шаардаж байна.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда мөн Европын Холбоог ноён Навальнийг баривчлагдсаны дараа Орост авч буй хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалав. 

Долоо хоногийн өмнө түүнийг тэнсэн суллах нөхцлийг зөрчсөн гэж 30 хоног баривчлах ял оноосон бөгөөд энэ хэргийг тэрээр зохиомол хэрэг хэмээн буруушаажээ.

Ерөнхийлөгч Путин болон Оросын эрх баригчдыг авлигатай холбоотой хэрэг болон улс төрийн үзэл санааны хувьд хамгийн хүчтэй эсрэг байр суурьтай байдаг түүнийг хордогдсны улмаас Герман эмчлүүлээд буцаж ирэхэд нь онгоцны буудлаас барьж хорьсон. Ковидын улмаас өргөөнөөсөө ч зухуйхгүй байгаа Путинтай харьцуулахад өөрийн эх орондоо шударга бус бүхэнтэй ясаа цайтал тэмцнээ хэмээн ирсний дараа ийнхүү баривчилсан юм. Ноён Навальный YouTube хуудас, интернет дэх бичлэгээрээ алдартай. Эх орондоо ирээд баривчлагдсныхаа дараахан цацсан бичлэгийг нь 86 сая гаруй удаа үзсэн байна. Яг энэхүү бичлэгийн улмаас олон нийт одоо хангалттай бид бидний төлөө дуугардаг хэлдэг хүнээ хамгаална хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Сибирээс Москва, Санкт-Петербург хүртэлх 100 орчим хот, суурин газарт бямба гаригт жагсаал зохион байгуулж эхэлжээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан баривчилгааг "Авторитаризм руу чиглэсэн гулсалт" гэж тодорхойлоод Оросын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахыг уриалжээ.

Ажиглагчид Орос даяар болсон жагсаалын цар хүрээ сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй байсан бөгөөд Москвагийн жагсаал нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийслэлд болсон хамгийн том жагсаал болжээ гэж үзэж байна.

Троллейбусны зорчигчид цугласан олон руу даллаж, олон тооны автомашины жолооч нар дуут дохио өгөх зэргээр тэд өргөн идэвхгүй дэмжлэгийг авсан бололтой.

Эсэргүүцсэн жагсаалд оролцсон залуучуудын эзлэх хувь өндөр байсан нь анхаарал татаж байв. Олонх нь Путин тэргүүтэй Оросыг урьд өмнө мэддэггүй байсан залуучуудыг гудамжинд гарахыг өдөөхөд олон нийтийн сүлжээ бас чухал үүрэг гүйцэтгэжээ. Жагсаал цуглааныг сурталчилсан бичлэгүүдийг TikTok дээр хэдэн зуун сая удаа үзсэн байна.

Олон тооны видео бичлэгүүд Оросын албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагууд болох Роскомнадзорыг "Насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бус үйлдэл хийхэд нь уриалсан" аливаа мэдээллийг татан буулгахыг аппликешнээс шаарджээ.

Ерөнхийлөгч Путин эсэргүүцлийн жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцох ёсгүй гэж мэдэгдэж, "Ямар ч тохиолдолд насанд хүрээгүй хүмүүсийг урагш түлхэх ёсгүй. Эцсийн эцэст, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урдуур машин жолоодохдоо террористууд ийм үйлдэл хийдэг.  Арай өөр боловч үндсэндээ энэ нь ижил зүйл юм" гэжээ.

Мөн тэрээр "Цагдаа нар ч хуулийн хүрээнд ажиллах ёстой" гэж хэллээ.

Ноён Навальныйд хандаж хэлсэн үгэндээ “Хэн ч эсэргүүцэл үзүүлэх замаар өөрсдийн том зорилго, зорилгоо, ялангуяа улс төрд дэвшихийг эрмэлзэх ёсгүй” гэлээ. 

Ням гаригт Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ард түмнийг жагсаал цуглаанаас зайлсхийхийг анхааруулсан мэдэгдлийг шүүмжилж, уг сэрэмжлүүлгийг "Манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон" хэмээн цоллож байна.

Элчин сайдын яам ийм сэрэмжлүүлэг нь "Нийтлэг бөгөөд байнгын практик ажил" гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Их Британи дахь Оросын элчин сайдын яам мөн барууны орнуудыг элчин сайдын яамаа ашиглан эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөгшүүлж байна гэж буруутгажээ.

Б.Бүжлхамаа 

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 19 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 20 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 24 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 27 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 29 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 32 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 35 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 38 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 30 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 57 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 19 цаг 1 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 19 цаг 4 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 19 цаг 7 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 19 цаг 8 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 19 цаг 9 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 10 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 12 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 13 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 14 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 15 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top