x

Доктор Мартенс гутлын үнэ алтнаас илүү өсөлттэй байна

Маш цөөхөн хэдэн зүйл. Др.Мартенсийн Классиск 1460 загварын үнэ өссөөр байна. Найман нүхтэй, шар оёдолтой гутал 1960 онд анх худалдаанд гарахдаа 2 фунт стерлинг (2,71 доллар) үнэтэй байв. Эдгээр өдрүүдэд компанийн шилдэг өндөр борлуулалттай “original silhouette” гутлын үнэлгээ 239 фунтээр (ойролцоогоор 900000 төгрөг) зарагдаж байгаа нь анхдагч үнээсээ даруй 120 дахин нэмэгджээ.

Нэг хайрцаг тосны үнээс нэг унц алтны үнэ хүртэлх бүх зүйлийг давсан тус гутлын үнэ огцом өсч байгаа нь ажилчин ангийнханд зориулж бүтээсэн энгийн гутал дэлхийн алдартай брэнд болсон түүх өрнөж байна. (Классиск 1460 загвараас бусад загвар нь 150 фунт стерлингээр (585000 төгрөг) худалдаж авах боломжтой)

Ковид ба тэсвэр

Доктор Мартенс Ковидийг дийлж чадсан юм шиг санагдаж байна. Коронавирусийн тархалтаас болж дэлгүүрүүд хаагдахад тус компанийн цахим худалдааны борлуулалт идэвхжиж, 3-р сараас 9-р сар хүртэл жилийн өмнөхтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин нэмэгджээ. Орлогын хэмжээ өнгөрсөн онд 48 хувиар өсч 672.2 сая паунд болжээ. Энэ нь 2000-аад оны эхээр хэт их үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг өөрчилснөөс болж эргэлтэд орж байсан компанийн хувьд маш том дэвшил болжээ. Доктор Мартенс жилд 11 сая гаруй гутал зардаг гэж мэдэгдэж байсан бол 2001 онд 5 сая гэж байсан юм.

Тус гутал нь Дэлхийн II дайны дараах Мюнхенээс эхтэй бөгөөд 25 настай цэрэг хөлөө хамгаалах зорилгоор агаар зөөлөвчтэй улыг бүтээжээ. Хожим нь Английн Мидлэндэд зууны эхэн үеэс эхлэн гутал үйлдвэрлэж байсан Григгсийн гэр бүл 1960 онд цорын ганц тусгай лиценз худалдан авч, "AirWair" болгон өөрчилжээ. Дараа нь гутал нь ямар нэгэн байдлаар гайхалтай, үл итгэмээр байдлаар хотын соёлын бэлгэдэл болсон юм.  Хэдэн арван жилийн туршид тэд скинхеад, гот, панкнаас эхлээд нийгмийн сүлжээн дэх нөлөө бүхий хүмүүс хүртэлх бүх хүмүүсийн сонгодог загвар байсаар ирсэн.

Нарийвчилсан өөрчлөлт

Доктор Мартенсын хувьд 1960-аад оноос хойш олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд 1967 онд The ​​Who гитарчин Пит Тауншенд тэднийг тайзан дээр өмссөнөөр уг брэндийн шинэ арван жил түүхэнд тэмдэглэж үлджээ. Тэр үеэс хойш тэднийг маш олон нөлөө бүхий хүмүүс сурталчилж байсан юм. 

Жилийн туршид брэнд хэр зэрэг өөрчлөгдсөнийг харуулсан бусад шинж тэмдгүүд байдаг. Гутал нь 1980-аад он хүртэл Их Британиас өргөн экспортлогдоогүй байсан бөгөөд одоо орлогын 20 хувийг Азиас, бараг 40 хувийг Америк тивээс авдаг. Тус компанийн анхны, одоо хүртэл ажиллаж байгаа үйлдвэр нь Лондоноос баруун хойд зүгт 90 минутын зайд орших Волластон хотод байдаг. Одоо бол ихэнх гутал нь Азид үйлдвэрлэгддэг.

Түүх бичигдсээр байна

Анх гэр бүлийн бизнесээс шуудан тээвэрлэгчдэд зориулж үйлдвэрлэсэн, дараа нь бослого, пролетариатын бардамналын дохио болсон энэхүү гутал энэ жил IPO гаргахаар болжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 53 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 55 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 58 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 16 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 16 цаг 4 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 16 цаг 7 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 16 цаг 10 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 16 цаг 12 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 19 цаг 5 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 19 цаг 32 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 19 цаг 36 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 19 цаг 38 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 19 цаг 41 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 19 цаг 43 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 19 цаг 44 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 45 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 46 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 47 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 49 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 49 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top