Европын орнууд "ковид-19"-ийн шинэ хувилбаруудтай холбоотой халдварын магадлал нэмэгдэх хандлагатайг харгалзаж цар тахалтай холбоотой зарим хязгаарлалтуудыг шинэчлэн найрууллаа.
Үүний дагуу "эмнэлгийн" зэрэгтэй маскыг зарим газарт заавал өмсөхийг шаардах болжээ.
Энэ долоо хоногоос Герман улсад N95 болон мэс заслын зориулалттай маскыг нийтийн тээврийн хэрэгсэл, албан тасалгаа болон дэлгүүрт заавал өмсгөхөөр боллоо. Маск нь халдвар тархалтанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа боловч даавуун, нүүрний халхавч зэрэг өөр өөр амны хаалтуудын хамгаалах хувь нь ялгаатай гэсэн судалгааны үндсэн дээр ийм шийдвэр гаргахаар болжээ.
Энэхүү өндөр зэрэглэлийн маск нь Австри улсад ч мөн заавал зүүх ёстой болж байна. Хямд үнэтэй N95 нь бага орлоготой хүмүүсийн хувьд “авч дийдэхгүй” гэсэн шүүмжлэлийг үл тоон Франц ч мөн үүнийг дагаж мөрдөж магадгүй юм.
"Бид энэ хувилбарын тархалтыг удаашруулах ёстой. Аюул мэдрэгдэх хүртэл бид хүлээж чадахгүй гэсэн үг юм" гэж Канцлер Ангела Меркель хэллээ.
Германы эрх баригчид цаг агаар дулаарч, вакцин хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдтэл шинэ хувилбарын тархалтыг удаашруулж цаг хугацаа хэмнэхийг оролдож байна гэж хатагтай Меркель хэллээ.
Б.Бүжлхамаа