Токио 2021 олимпын наадам цуцлагдах нь гэсэн батлагдаагүй мэдээлэл тарсны дараа Японы засгийн газар "Олимпын наадам заавал зохион байгуулагдна" гэж мэдээллээ.
Баасан гаригт Лондонгийн Таймс сонин эрх баригч эвслийн нэрээ хэлээгүй ахмад гишүүний үгийг иш татан Японы эрх баригчид цартахлын улмаас "Олимпийн наадам үргэлжлэх боломжгүй" гэсэн хувийн дүгнэлт хийсэн гэв.
Токио дахь албан тушаалтнууд яаралтай няцаалт мэдэгдэл хийлээ.
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид мэдэгдэлдээ "Ерөнхий сайд Ёшихидэ Суга тэдэнд наадам зохион байгуулах шийдвэртэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд цар тахлын улмаас халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үеэр уулзалтууд үргэлжилж байгаа" гэв.
“Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах хороо, ОУОХ, ОУПХ зэрэг манай хамтран ажиллагч түншүүд энэ зуны наадмыг зохион байгуулахад бүх анхаарлаа хандуулж байна. Өдөр тутмын амьдрал хэвийн байдалдаа орно гэж найдаж байна. Аль болох хурдан бөгөөд аюулгүй, аюулгүй наадамд бэлтгэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэж мэдэгдэлдээ дурьджээ.
Өнөөдөр өглөө парламентад үг хэлэхдээ Ерөнхий сайд Суга "Олимпын наадам бол шинэ коронавирусийг даван туулж байгаа хүн төрөлхтний бэлгэдэл болно. Япончууд газар хөдлөлт, цунами зэрэг ямар ч гамшгийн дараа сэргээн босголт хийж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулах болно" гэлээ.
Мөн тэрээр "Бид аюулгүй, хамгаалалттай Олимпийг хэрэгжүүлэхийн тулд Токио хотын захиргаа, Токио Олимпын наадмыг зохион байгуулах хороо, ОУОХ-той нягт хамтран ажиллахаар шийдсэн" гэлээ.
Олимпийн хорооны бусад албан тушаалтнууд ч Таймс сонины гаргасан мэдээллийг няцааж байна.
Австралийн Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Мэтт Каррол "Токиогийн наадам цуцлагдана гэсэн ор үндэсгүй цуурхал, манай спортын тамирчдын хувьд илүү их түгшүүр төрүүлэх гэсэн цуурхлыг арилгах хэрэгтэй байна" гэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Олимпын гал асч байна. Дөлийг 2021 оны 7-р сарын 23-нд асаах болно. Үүнийг Японы Ерөнхий сайд өнөөдөр үдээс хойш дахин баталлаа" гэж мэдэгдэлдээ онцлон хэлэв.
Канадын Олимпийн тэргүүн Дэвид Шимейкер твиттер хуудсандаа "Японы засгийн газраас мэдэгдэж байгаа аливаа шийдвэрийг мэдээгүй байна" гэжээ.
Б.Бүжлхамаа
Эх сурвалж: CNN