Ханыг ихэвчлэн хүмүүсийг хол байлгах зорилгоор хийдэг бол энэхүү хана нь холыг ойртуулж, ханан дахь дүүжин даажин нь Мексик, АНУ-ын хүмүүсийг нэгтгэж чаджээ.
Энэхүү Teeter Totter Wall нь Лондонгийн дизайны музейн эрхлэн явуулдаг Beazley-ийн арга хэмжээний 2020 оны шилдэг дизайн шагналыг хүртлээ.
Дүүжин даажинг хананы хэсгүүдээр байрлуулж, хоёр орны хүмүүст хамт тоглох боломжийг олгосон байна.
Энэхүү байгууламжийг Рональд Раел, Виржиниа Сан Фрателло нар Мексикийн Сьюдад Хуарес дахь Анапра бүсэд суурилуулжээ. Хэдийгээр тэнд 20 минут л байх боломжтой ч хүмүүсийн ашиглаж буй видео бичлэг интернетэд цацагдсаар буй.
Зохион бүтээгчид уг төсөлд 10 жилийг зарцуулсан бөгөөд хилийн асуудлыг "маш илэн далангүй байдлаар гэхдээ хошин яриагаар" ярихыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Уг инсталляциас шагнал гардуулсан Дизайн музейн гүйцэтгэх захирал, захирал Тим Марлоу "Тийтер-Тоттерийн хана нь хүн төрөлхтний шинэ холболтыг бий болгохыг уриалсан. Энэ нь хүн төрөлхтөн ямар ч хүчийг хэрхэн даван туулж болохыг харуулсан шинэ бүтээлч, хурц сануулагч хэвээр байна" гэсэн юм.
Б.Бүжлхамаа