Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орохоор Вашингтон хотод ирээд буй. Тэрээр өчигдөр ковид-19 цар тахлаар амиа алдсан 400 мянга гаруй америк хүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцжээ.
АНУ анх удаагаа цар тахлын хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа нь энэ аж. Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп тахлын хор хөнөөлийг үл ойшоодог нэгэн байсан бол шинэ ерөнхийлөгч Жо Байден эсрэгээрээ үүнд илүү их анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид анхааран ажиллана гэдгээ мэдэгдсэн билээ.
Тун удахгүй АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох гэж буйтай холбогдуулан "АНУ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол"-ын тоо баримтыг хүргэж байна.
15000: DC-д байрласан Үндэсний хамгаалалтын цэргүүдийн тоо.
200000: National Mall дахь АНУ-ын тугны барагцаалсан тоо, энэ нь тахлын бус жилд оролцох байсан хүмүүсийн тоог илэрхийлнэ.
2000: Тэнд өөрийн биеэр очих хүмүүсийн бататгасан тоо.
3: Тус ёслолд оролцох экс ерөнхийлөгчүүдийн төлөвлөсөн тоо. Энэ тоонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бичигдэж байх хугацааг оруулаагүй бөгөөд 1869 оноос хойш залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй анхны ерөнхийлөгч болох юм.
?: Захиалгаа цуцалсан Airbnb-ийн тоо, DC бүс орчим бүтэн долоо хоногийн турш.
35: Ерөнхийлөгчийн тангарагтаа өргөх үгсийн тоо, сонирхуулахад ганцхан Тедди Рузвельт ерөнхийлөгч "тиймээс надад туслаач тэгэх үү" гэж нэмж хэлсэн нь үгсийн тоог 39-д хүргэсэн.
1 цаг 45 минут: 1841 онд Уильям Генри Харрисон өргөмжилсөн хамгийн урт алдарт тангараг өргөх ёслолын үргэлжлэх хугацаа юм. Мөн тэрээр хамгийн богино хугацаанд ерөнхийлөгч хийж байсан бөгөөд 32 дахь өдөртөө албан тушаалаа алдаж байжээ.
Түүхчид одоо түүний үхлийг Цагаан ордны бохир асуудалтай холбоотой байх магадлалтай гэж үздэг аж.
Б.Бүжлхамаа