Хятадад коронавирусийн шинэ вирус анх гарч ирснээс хойш жил гаруй хугацааны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг өчигдөр буюу пүрэв гаригт Ухань хотод хүрч, эх үүсвэрийг нь хайж эхэлжээ.
Гэхдээ Хятад энэ үйл явцыг улам хүндрүүлж байна. ДЭМБ-ын 15 хүний бүрэлдэхүүнтэй багийн хоёр шинжээчийг эцсийн мөчид нэвтрэхийг хоригложээ. Вирусийн эх үүсвэрийг хайж олоход хичнээн их хүчин чармайлт гаргах, мөн тэд хэр их гүн нэвтрэх нь тодорхойгүй байна. Шүүмжлэгчид Бээжин хяналт тавихыг хүсч байгаа нь шинжлэх ухааны гэхээсээ илүү улс төрийн шинжтэй байх болно гэж үзэж байна.
Хятадын эрх баригчид үлдсэн 13 шинжээчдээ вирус 2019 оны сүүлээр анх гарч ирсэн Ухань хотод хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм сахихыг шаарджээ. Вирус амьтнаас хүнд хэрхэн яаж үсэрсэн талаар ойлголт авах зорилготой энэхүү мөрдөн байцаалт нь дахин цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх чухал алхам болно гэж найдаж байна. Гэхдээ хариулт авах нь хэцүү байх магадлалтай.
Бээжин жил дамнаж буй энэхүү хямралыг эхний шатанд нь олигтой хариу үйлдэл авчихаж болох байсан хэмээн Дэлхийн улс орнуудын засгийн газар уурласаар байгаа. Ингэх тусам нэг талаар Хятадын имижд сэв суух болоод буй юм. Энэ зуур суртал ухуулагчид Хятадын имижийг дээшлүүлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг ашиглахыг хичээж байна гэлээ.
Б.Бүжлхамаа