x

АНУ: Жо Байдэн Цагаан ордонд ороход 2 хувь дутуу байна

Пеннсильвани мужийн санал тоолж дуусахад 2 хувь үлдээд байна. Хэрэв ноён Байдэн Пеннсильванид ялбал Цагаан ордонд орох түлхүүрээ авах юм. 

Мөн Ардчилсан нам Жоржиа мужид 99 хувийн санал тоологдчихсон байгаа энэ үед ялимгүй тэргүүлж байгаа боловч тэндхийн албан тушаалтнууд дахин тоолох болно гэж мэдэгдэв. 

Жо Байден Невада, Аризонад багахан зөрүүгээр ялж байгаа бөгөөд эдгээр мужууд Цагаан ордонд илүү олон замыг гаргаж өгч болох юм. 

Санал тоолж дуусаагүй байгаа ч Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялсан гэдгээ дахин зарлав. Тэрээр тодорхой нотлох баримт гаргаж ирэлгүйгээр “Шуудангаар ирсэн саналын хуудсан дахь асар том авлига, луйвар”-д гомдоллож байна. Жо Байден сонгогчдын саналыг тоолж байх үед хүмүүс тайван байх ёстой гэж хэлээд ялалтандаа эргэлзэхгүй байна гэжээ.

Нийт сонгогчдын ирц 120 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 66.9% байх төлөвтэй байна. 

Байдэний дэмжигчид Пилиделпиа мужид, Трампын кампанитынхан сонгуулийн сурталчилгааны турш ашигласан дуун дээр бүжиглэж байна. 

Харин Аризонагийн Марикопа тойргийн сонгуулийн хэлтсийн гадаа бослого гарч байна. Одоогийн байдлаар ноён Байден тус мужид 1.3 хувиар тэргүүлж байгаа бөгөөд 93 хувийн санал тоологджээ. Аризона бол "Галт зэвсэг нээлттэй зөөвөрлөх" муж бөгөөд энэ нь олон нийтийн газар буу авч явах боломжтой гэсэн үг юм. Энэ бослогод ирсэн олон хүмүүс зэвсэглэсэн байв.   

Харин энэ үеэр Цагаан ордон амар жимэр байгаа аж. Трампын хэд хэдэн албан тушаалтан BBC-ийн АНУ дахь түнш байгууллага CBS News-т өнөөдөр Цагаан ордонд уур амьсгал нэг л тайван байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зарим туслахууд өнөөдөр ажилдаа ирээгүй бөгөөд уур амьсгал "маш хоосон" байна гэж CBS мэдээлэв. 

"Маш олон ширээ хоосон байна. Нэг л аймаар санагдаж байна. Зарим ажилтнууд Цагаан ордны гадаа, гар утсаараа ганцаар ярьж, тойрон алхаж байна" гэж BBC-н Цагаан ордонд ажиллаж байгаа Тара Маккелви хэллээ. 

Бү.Лхамаа 

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ondor-Ulan (202.126.88.55)
    4242537409pr1
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 2 цаг 11 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 29 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 38 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 44 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 47 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 50 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 52 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 54 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 58 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 3 цаг 0 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 3 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 48 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 6 цаг 0 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 34 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top