x

Boohoo, H&M, Nike нар Уйгуруудыг албадан хөдөлмөр хийлгэсэн гэж буруутгасныг няцаалаа

Эдээр биеэ чимэх адын хүсэлд хорлогдсон үеийнхэн билээ, бид. Өөрийн өө сэвээ нуух, өөрийгөө бусдаас илүү дээр гэж мэдрэх “өлөн” хүслээс үүдэлтэй гоё ганган хувцасанд дурлах хүний хүсэл хэзээ ч дуусахгүй, дундрах ч үгүй.

Бидний энэ “үл ханах” хүслээр хооллогчид бол “fast fashion” буюу бидний мэдэх олон олон брэндүүд. Эдгээр хувцасны томоохон үйлдвэрлэлүүдийн ард “хүүхдийн хөдөлмөр мөлжилт”, “бага цалинтай, хүнд нөхцөлд олон хүний хөлс урсгах” зэрэг олон асуудал бий.

Яг энэ асуудлаар The North Face брэндийнхэн шүүхийн танхимд дуудагдаж, Нийтийн танхимын бизнесийн хороо Хятадын жижиг үндэстэн болох муслим шашинтай Уйгарчуудаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд албадан ханган нийлүүлэлт хийлгэдэг захиалагчид нь Boohoo, H&M, Nike зэрэг дэлхийн алдартай брэндүүд байсан уу зэрэг хэд хэдэн мэдээлэл цацагдсан байсан. Тэгвэл энэ оны эхээр жижиглэнгийн худалдаачин Их Британийн ханган нийлүүлэгчдийн ашиглалтын болон аюулгүй байдлын нөхцөл байдлын талаархи мэдээллийг судалж үзсэн байна.

Boohoo-ийн хариуцлагатай эх үүсвэр хариуцсан бүлгийн захирал Эндрю Рини, Бизнес, Эрчим хүч, аж үйлдвэрийн стратеги (Beis) хорооны гишүүдэд хэлэхдээ эдгээр мэдээлэлд "цочирдсон" гэдгээ хэлэхийн зэрэгцээ "Уйгуруудын тийм хүнд нөхцөлд ажилладаг болон Шинжаан мужид болж буй үйл явдлууд биднийг нэлээд цочирдуулсан. Бид тухайн бүс нутагт үйлдвэрлэл эрхэлсэн эсвэл ханган нийлүүлэлт авсан ямар ч холбоогүй гэдгээ батлахын тулд нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх ханган нийлүүлэгчиддээ захиа бичсэн. Үүний дүнд манай бүх ханган нийлүүлэгчид тухайн бүс нутагтай ямар ч үйлдвэрлэл, даавуугаар холбогдоогүй гэдгээ батлав" гэж Boohoo-ийн хариуцлагатай эх үүсвэр хариуцсан бүлгийн захирал Эндрю Рини мэдэгдэв. 

Мөн Ноён Рини хэлэхдээ, Их Британийн хангамжийн сүлжээнд ажиллах нөхцөл байдалтай холбоотой маргаан үүссэний дараа УИХ-ын гишүүд бизнесийн аудитын үйл явцыг асууж байгаа тул онлайн худалдаа эрхэлдэг хүмүүс энэ бүс нутгаас татан нийлүүлэлт хийж буйгаа “мэдэлгүй” авдаг гэсэн юм.

Өнгөрсөн сард тус компани Алисон Левиттаар хийлгэсэн бүрэн тайлангаа нийтэлж, "олон алдаа"-г илрүүлж, хүлээн зөвшөөрсөн боловч оёдлын ажилчдын цалин хөлс, нөхцөл байдалыг санаатайгаар дордуулсан гэх гүтгэлгээс чөлөөлөгджээ. 

Ноён Рини хэлэхдээ "Байгууллагын зүгээс бид аль болох хурдтай хөдөлж чадаагүй нь харамсалтай хэрэг" гэсэн юм. 

Уйгуруудын албадан ажиллуулалт

Өнгөрсөн Хоёр дугаар сард Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгээс Хятад дахь Уйгаруудыг дахин сургах дараагийн үе шат нь тэднийг үйлдвэрт албадан ажиллуулах явдал байв гэсэн тайланг олон нийтэд ил болгосон. Хятад улс сая орчим Уйгурыг дотоод лагерьт хорьж, тэднийг шийтгэж, хүмүүжүүлж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус баазууд нь хэт даврах үзэлтэй тэмцэх зорилготой юм.

2017-2019 оны хооронд ASPI судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 80,000 гаруй Уйгуруудыг алс баруун Шинжааны автономит бүсээс Хятад даяар үйлдвэрт ажиллахаар шилжүүлсэн байна. Заримыг нь цагдан хорих лагеруудаас шууд явуулсан аж. ASPI-аас Уйгуруудыг Шинжааны тусламж гэгддэг төв засгийн газрын бодлогын дагуу ажиллах хүч шилжүүлэх схемээр нүүлгэсэн гэж мэдэгдэв. Уг тайланд дурдсанаар тус үйлдвэрүүд нь Nike, Apple, Dell зэрэг дэлхийн 83 алдартай брэндүүдийн нийлүүлэлтийн сүлжээнд багтсан үйлдвэрүүд байжээ.

H&M-ийн ханган нийлүүлэлтийн сүлжээний дарга Дэвид Савман хэлэхдээ Шведэд төвтэй жижиглэнгийн худалдааны бүлэг энэ мэдэгдлийн дараа бүс нутгаас хөвөн хэрэглэхээ больсон бөгөөд нийлүүлэлтийн сүлжээгээ магадлан итгэмжлэгдсэн бүлгүүдтэй хамтарч ажилласан гэжээ. Тэрээр "Эдгээр ноцтой мэдэгдлүүд гарч ирэхэд бид бүх ханган нийлүүлэгчдээ шалгалт хийсэн" гэсэн юм. Мөн "Бид ёс суртахууны үйл явц хэрхэн явагдах ёстойг маш тодорхой зааж өгсөн тогтвортой байдлын амлалтаа зөрчсөн ямар ч нотолгоо олсонгүй" гэлээ. 

Дараа нь хорооны хуралдаан дээр Nike-ийн дэлхийн гутлын эх үүсвэр, үйлдвэрлэлийн дэд ерөнхийлөгч Жэйси Прибульский хэлэхдээ АНУ-ын бүлэг Хятадын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд "маш их санаа зовж байна" гэжээ. Тэрээр албаныханд хандан "Nike түүхий хөвөнгийн эх үүсвэргүй. Шинжаантай холбоотойгоор Nike компани манай газарт энэ чиглэлээр үйлдвэрлэсэн ээрсэн утас, нэхмэл бүтээгдэхүүн байхгүй болохыг ханган нийлүүлэгчидтэйгээ баталлаа" гэв. 

Бү.Лхамаа

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 58 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 16 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 25 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 31 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 34 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 37 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 39 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 41 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 45 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 47 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 35 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 47 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 21 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top