x

БИД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА: Хүргэлтийн жолооч нар өөрчлөлтийг шаардаж байна!

Сөүлд нар мандахад нэг цаг л үлдсэн байв. Үүрийн 05 цаг. Өмнөх өдрөөс үүрэгт ажлаа эхэлсэн 36 настай хүргэлтийн жолооч Ким аль хэдий нь 400 гаруй боодол хүргэчихээд байсан нь тэр. Тэрээр хамт ажиллагсдаа илгээмж илгээж, боодол хүргэхээ орхихыг гуйж байжээ. "Энэ дэндүү их байна" гэж тэр бичээд "Би зүгээр л чадахгүй" гэж байв. Дөрөв хоногийн дараа ноён Ким нас баржээ. Тэрээр он гарснаас хойш Өмнөд Солонгост ажлаа хийж яваад нас барсан 14 хүргэлтийн ажилчдын нэг юм. Эдгээр бүх 14 жолоочийн хувь заяаг хэт их ачаалалтай шууд холбож болохгүй хэдий ч тэдний гэр бүлийнхэн үхлийн шалтгааныг "kwarosa" буюу хэт их шаргуу хөдөлмөрийн улмаас зүрхний дутагдал эсвэл цус харвалтын үүссэн гэнэтийн үхэл гэж үзэж байгаа аж. 

Ковид-19 цар тахлын үеэр онлайн захиалгын асар их ачаалал үүссэн. Өмнөд Солонгосын жолооч нар үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахын тулд тэмцэж байна. Хүргэх ёстой ачаа овоологдохын хэрээр дарамт шахалт нэмэгдэж байгаа аж. 

Амиа алдсан жолооч нарын нэг нь 27 настай Жан Дэок Жин байсан бөгөөд таеквондогийн спортоор хичээллэдэг эрүүл чийрэг энэ хүү 18 сар шөнийн цагаар ажиллаад 15 кг жин хассан байсан гэж гэр бүлийнхэн нь хэлэв. Дэок жин энэ сарын эхээр шөнийн ээлжээс өглөөний зургаан цагийн орчимд гэртээ ирээд шүршүүрт орохоор явжээ. Харамсалтай нь нэг цагийн дараа аав нь түүнийг үхсэн байхыг ванны өрөөнөөс олсон аж. "Бид хүүдээ маш их хайртай байсан. Түүнийг ажил ийм хэцүү гэж хэлэхэд бид ажиллахгүй байвал дээргүй юу гэж хэлсэн. Гэхдээ тэр надад ирээдүй төлөвлөгөө байгаа гэж хэлдэг байсан", "Түүнийг ийм их шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө мөлжих хүсэл зоригоос нь цааргалаагүйдээ би буруутай" гэж аав нь хэлжээ.

"Бид амьдрахыг хүсч байна"

Наймдугаар сард БНСУ-ын Хөдөлмөрийн яам жолооч нараа хангалттай амрааж, шөнийн цагаар тасралтгүй ажиллах шаардлагагүй болох үүднээс тус улсын томоохон логистикийн компаниудад тунхаг бичигт гарын үсэг зурахыг уриалж байсан. CJ Logistics, Coupang, Hanjin Transportation зэрэг хамгийн том гурван компани бүгд ажилчдын үхэлд олон нийтээс уучлалт гуйсан байна.

CJ Logistics нь илүү олон жолооч нэмж, үйлдвэрлэлийн ослын даатгалд бүх шуудан илгээгчдийг хамруулж баталгаажуулна гэж мэдэгджээ. Coupang энэ алхамыг "хангалттай биш" гэдгээ хүлээн зөвшөөрөөд илүү олон хүн ажиллуулж байгаа гэж мэдэгдэв. Харин Hanjin Transportation Ханжин Тээвэр нь ажилтнуудынхаа ачааллыг бууруулах амлалт өгсөн.

Гэхдээ ажилчдын гарын үсэг зурсан ихэнх гэрээ компанитай бус харин зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг бие даасан агентуудтай хийдэг тул хөдөлмөрийн хуулийн хамгаалалтаас гадуур үлдээдэг байна.  Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид мөн ихэнх агуулахад ажиллагсдын тоог нэмэгдүүлэх амлалт хараахан хэрэгжээгүй байгааг хэлэв.

Дэлхийн бизнесийн тавцанд олон улс орон нэг түвшинд очихын хэрээр хүргэлтийн болон ачааны жолооч нарын ачаалал улам бүр нэмэгдэж байгаа. Коронавирус интернэт дэлгүүрээр үйлчлүүлэх “хайрыг” улам дэвэргэж байна. Жил бүр Өмнөд Солонгост хүргэгдэх барааны эрэлт 10 хувиар нэмэгддэг. Энэ жил өнөөг хүртэл үүнээс хоёр дахин нэмэгдсэн байна.  

Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн захад Лотте Глобал Ложистикс компанийн хэдэн зуун ажилчид цалин хөлс, нөхцөлөө сайжруулахыг шаардан ажил хаяж байв. Тэдний "Бид амьдрахыг хүсч байна" гэж хашгирч байв.

48 настай Ким Дук Ён "Өмнө нь би энэ ажлыг зүгээр л хэцүү гэж боддог байсан. Гэхдээ энэ жил ялангуяа коронавирусийн улмаас тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нөхцөл байдал улам дордсон" гэж тэр хэллээ.  Тэрээр мөн "Улам их ажиллах тусам би ч бас үхэх байх гэж бодсон" гэлээ.

Үйлдвэрчний эвлэлийн жагсаалаас цааш агуулахаар дайрч өнгөрөхөд конвейерийн туузнаас тасралтгүй чимээ гарч, барилгын эргэн тойронд олон янзын хэмжээтэй хэдэн мянган хайрцаг, цүнх хөглөрч байв. Хэдэн зуун хүргэлтийн фургонууд хоорондоо маш бага зайтай хэд хэдэн эгнээнд жагссан байсан. Жолооч нар жолооны ард суухаасаа өмнө өөрсдөө ачаа тээшээ өөрсдөө ангилах ёстой байдаг байна. Дук Ён агуулах руу өглөөний 6.30 цагийн орчимд ирдэг бөгөөд замд гарахаасаа өмнө 4-5 цагийн турш ялгаж, баглаж боодог байна. Ачааны машиныг дүүргэх нь аварга том эвлүүлдэг тоглоом шиг бөгөөд жижиг, том хайрцгийг тухайн орон зайд багтаана. Ямар ч хайрцаг, ачааг үлдээхгүй байх даалгавар хүлээнэ. Тэнд байгаа жолооч нар нэг боодол тутамд 800 орчим солонгос вон (0.70 доллар, 0.50 фунт стерлинг) цалин авдаг гэсэн бөгөөд эдгээр өдрүүдэд өдөрт 350 орчим боодол хүргэж өгдөг байна. Үүний сацуу тэд ачаа барааг агуулахад буулгаж байгаа ажилчдын цалин хөлсийг төлөх ёстой бөгөөд хүргэлт хоцорсон эсвэл алдагдсан тохиолдолд торгууль ч мөн төлөх ёстой байдаг байна.

Энэ жагсаалаас нэг өдрийн дараа Лотте Глобал Ложистикс үйлдвэрчний эвлэлүүдтэй маргаанаа шийдвэрлэв. Түүнчлэн тус компани мянга мянган ажилчдыг ялгах цэгүүдэд ажиллуулж, торгуулийн төлбөрийг цуцлахаа амлав.

43 настай, гурван хүүхдийн ээж Шин Бок Сун нэг өдөр ажлын ачаалал буурч, шөнийн цагаар хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой болно гэж найдаж байгаагаа хэлэв. Тэрээр "Бидэнд маш их дарамт ирж байна. Хүнсний бараа захиалж, захиалсан бараагаараа үдийн эсвэл оройн хоол хийх хэрэгтэй байна гэж тасралтгүй утасддаг үйлчлүүлэгчид байдаг" гэж тэр хэллээ.

"Хэрэв хүргэлт яг тэр өдөр ирэхгүй бол үйлчлүүлэгчид залгаж өнөөдөр гарахын тулд энэ банзал өмсөх хэрэгтэй байна. Яагаад үд дунд ирж байгаа юм?" гэх зэргээр жолоочдыг дарамталдаг байна. 

Хүргэлтийн ажилчдын үхэл нь Өмнөд Солонгосын зарим худалдан авагчдад хэдий нь нөлөөлжээ. Зарим орон сууцны цонхноос "Эрхэм хүндэт хүргэгч, та хоцорсон ч зүгээр" гэсэн тэмдэглэлүүдийг харж болно. Миний орон сууцны хороололд хүмүүс манай хүргэгч хүнтэй халуун кофе, өглөөний цай ууж уулзаж эхэлсэн.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр #it_is_ok_to_be_late, #Thankyoudeliverymen and #weneedtostopthedeathofdeliverymen зэрэг хөдөлгөөнүүд өрнөж байна.

Коронавирусийн цар тахал цаашид ч хэсэг хугацаанд идэвхтэй байх магадлалтай бөгөөд урт хугацаанд худалдан авалтын зуршилд хэдий нь өөрчлөлт оруулсан байж болзошгүй юм. Тээврийн жолооч нарт талархаж буй эдгээр жижиг үйлдлүүд нь тэдэнд тавигдах шаардлагыг үлэмж хэмжээгээр өөрчлөхгүй байж болох ч хүмүүсийн хандлагыг өөрчилж, хүнд хэцүү хөдөлмөрийг ч бага стресстэй хийх боломжийг олгоно гэж найдаж байгаа юм. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 2 цаг 17 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 34 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 43 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 49 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 52 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 55 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 57 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 3 цаг 0 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 3 цаг 3 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 3 цаг 5 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 3 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 54 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 6 цаг 6 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 39 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top