Алжирын ерөнхийлөгч Абдельмажид Теббун коронавирусийн халдвар авсан тухай түүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
Мөн түүний биеийн байдал сайжирч байгаа тухай мэдэгдэлд дурдсан байна. Алжирын төрийн албаны болон засгийн газрын хэд хэдэн ажилтнаас коронавирус илэрснээс хойш таван хоногийн дараа буюу аравдугаар сарын 24-нд ерөнхийлөгч Теббун сайн дураараа өөрийгөө тусгаарлаад байсан юм.
Удалгүй тэрээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аравдугаар сарын 28-нд эмч нарын зөвлөснөөр нарийн шинжилгээ хийлгэхээр Германыг зорьжээ.