АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойргуудын санал авах байрууд хаагдаж, түрүүч нь дүнгээ танилцуулж эхлээд байгаа.
Одоогоор Жоржиа, Кентаки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа зэрэг зүүн бүсийн мужууд болон Виржиниа, Теннесси, Охайо, Умард Дакота, Өмнөд Дакота мужуудад санал хураалт өндөрлөж, санал авах байрууд хаагдаж дүнгээ танилцуулж байна.
Индиана мужид уламжлалын дагуу Бүгд найрамдах намаас нэр дэвшигч одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялсан байна.
Харин Ардчилсан намаас нэр дэшигч Жозеф Байден сонгуулийн дүн хаашаа ч эргэж магадгүй муж улсуудын нэг болох Охайод саналын тоогоор илүүрхэж эхэллээ.
Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байна.
Нэр дэвшигчид 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 50 мужийн 538 сонгуулийн төлөөлөгчийн саналаас хамгийн цөөндөө 270-ыг цуглуулах шаардлагатай юм.