Шанхайн хөрөнгийн бирж АНТ группын анхны хувьцааны тоормосыг нь татаж, 37 тэрбум доллар босгохоор төлөвлөж байсан арилжааны бүртгэлд тавигдах шаардлага хангаагүй тул зах зээлд нэвтрүүлэхэд хориг тавилаа гэж мэдэгдлээ.
Даваа гаригт Хятадын зохицуулагчид Alibaba, Ant компанийн хяналтын хувьцаа эзэмшигчийг үүсгэн байгуулагч ноён Жек Ма тэргүүтэй компанийн захирлуудыг уулзалтад дуудав.
Зохицуулагчид ч, Ant ч энэхүү уулзалтын нарийн ширийнийг хэвлэлийнхэнд нарийвчлан хэлээгүй байна. Мягмар гаригийн орой Шанхайн биржэд уг мэдээг зарласнаас хойш удалгүй Ant-ын Хонгконгын бүртгэлийг ч мөн түдгэлзүүлж байгаагаа мэдэгджээ.
Тус компани хөрөнгө оруулагчдаас “төвөг учруулсандаа” уучлалт гуйсан байна.
Тодруулахад, Компанийн Alipay төлбөрийн аппликейшн нь 730 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд жижиг зээл, даатгал, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний платформ болж өгдөг. Гэхдээ Хятадын санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөх нь үргэлж эрсдэл дагуулдаг боловч Ant-ын ирээдүй Хятадын зохицуулагчдын энэрэлд байсаар байна.
Бү.Лхамаа