x

Португалийн Ассамблейн гишүүн Дуарте Пачеко ОУПХ-ны ерөнхийлөгч боллоо

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдааны гурав дахь өдрийн хурлаар тус холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгожээ. Гурав дахь өдрийн хуралдаан Улаанбаатарын цагаар өчигдөр 21.15 цагт эхэлсэн юм.

Дэлхийн 179 улс орнуудын парламентаас бүрдсэн ОУПХ-ны 30 дахь ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Португал Улсын Ассамблей (Парламент)-н гишүүн ноён Дуартэ Пачеко сонгожээ. Тэрбээр 1991 оноос хойш парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд төсөв, санхүү, гадаад харилцаа, олон нийт зэрэг асуудлаарх хороодын гишүүнээр ажиллаж байсан юм. 

ОУПХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуартэ Пачеко хэлсэн үгэндээ “ОУПХ бол илүү эрх тэгш, хүмүүнлэг, уялдаа холбоотой, энх тайван, чанар сайтай хүрээлэн буй орчинтой дэлхий ертөнцийг бүх хүн төрөлхтний төлөө бий болгох амжилтын зорилгод хүрэх талбар. Мөн дэлхий нийтэд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг эв нэгдэлтэйгээр шийдвэрлэх хамгийн тохиромжтой яриа хэлэлцээний талбар гэж би үзэж байна” гэв.

Мөн тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр Латин Америк, Карибын бүлгийг төлөөлөгчөөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Беатрис Аргимон, “12+” бүлгийг төлөөлөгчөөр Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн Лауренс Фэхлманн Райлл нарыг сонгожээ.

Уг хуралдаанд Монгол улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцлоо.

Сүүлийн 25 жилийн хугацаанд ОУПХ-ны Ерөнхийлөгчийг Египет, Испани, Энэтхэг, Чили, Итали, Намиби, Марокко, Бангладеш, Мексикийн нэр бүхий парламентчид удирдаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 55 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 12 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 21 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 27 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 30 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 33 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 35 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 38 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 41 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 43 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 32 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 44 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 17 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top