x

Кабулын их сургууль руу зэвсэгт этгээдүүд дайрч, 20 гаруй хүний аминд хүрлээ

Дэлхийн өөр нэг өнцөгт дайн одоо ч үргэлжилж байна. Хилийн зурвасаа булаалдах, хэлээ булаалгахгүй гэсэндээ амь өргөн тэмцэх, залсан бурханд үйлддэг өргөл нь өөр байсны төлөө... ердөө иймхэний төлөө… уншиж эсвэл сонсож байгаа учраас бид “пааяаяа” гээд өнгөрөөчихдөг боловч адилхан хүн төрөлхтөн өдий хориннэгдүгээр зуунд ч дэндүү харамсалтайгаар өдөр бүр дайн дундуур туучиж байна. 

Өчигдөр Афганистан улсад Кабулын их сургууль руу дайран орсон зэвсэгт этгээдүүд 20 гаруй хүний аминд хүрлээ. 

Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр гурван зэвсэгт этгээдийг устгаж байж эцэст нь нэг юм халдлагыг зогсоосон байна. Бүс нутгийн Исламын бүлэглэл энэ үйлдэлд буруутай гэдгээ хүлээсэн байна. Энэхүү халдлага нь засгийн газрын албан тушаалтнууд Ираны номын яармагт оролцохоор ирэхээс өмнөхөн эхэлсэн бөгөөд хэдэн цагийн турш үргэлжилжээ. Энэ хэргээс үүдэн тус улсын засгийн газраас Мягмар гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.

Талибан хөдөлгөөнийхөн халдлагад оролцоогүй гэдгээ дайралт эхэлсний дараахан мэдэгдэж, уг халдлагыг эхлүүлэгсдийг буруушааж байсан. Үүнээс хэдхэн цагийн дараа бүс нутгийн Исламын бүлэглэл Telegram аппликейшн дээр "Афганистаас урвасан засгийн газарт ажилладаг шүүгч, мөрдөн байцаагчдын залгамж халааг чиглэв" гэсэн мессеж тараажээ.

Энэхүү Исламын бүлэглэл өмнө нь Афганистан дахь боловсролын төвүүдийг байгаа болгож байсан. Үүний дотор өнгөрсөн сард Кабул дахь сургалтын төвийн гадна халдлага гарч, 24 хүн амиа алдсан юм. Мөн 2018 онд Кабулын их сургуулийн урд хэдэн арван хүний ​​аминд хүрсэн халдлагыг ч үйлдэж байжээ.

Даваа гаригт их сургуулийн кампусд бичигдсэн видео бичлэгт оюутнууд буун дуу сонсонгуут, талбайгаас зугтаж байгааг харуулсан байна. Довтлогчдын нэг нь халдлага эхлэхэд тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Буун дуу гарч эхлэхэд 23 настай сурагч Фрайдоон Ахмади дотор байжээ. "Бид маш их айсан. Яг л миний амьдралын сүүлчийн өдөр байж магадгүй юм шиг санагдсан. Охид, хөвгүүд хашгирч, залбирч, тусламж хүсч уйлж байсан" гэж AFP мэдээллийн агентлагт мэдээлэв.

Өөр нэг гэрч Фатхулла Моради Ройтерс агентлагт зэвсэгт этгээдүүд "Харсан оюутан бүр рүү буудаж байсан", "Зугтаж байсан оюутнууд руу буудсан" гэж хэлжээ.

Сүүлийн саруудад Катарын Доха хотод Афганистаны засгийн газар Талибанчуудтай энхийн хэлэлцээр хийж байсан ч хүчирхийлэл, үймээн самуун улам бүр дордов.

Талибанчууд болон АНУ-ын хооронд өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан энхийн хэлэлцээрийн дараа хийгдэж буй яриа хэлэлцээр тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд ороод байна.

НҮБ-ын өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт BBC-д хэлэхдээ, “Талибан бүлэглэл Аль-Каида террорист бүлэглэлээс харилцаагаа таслах болно гэж АНУ мэдэгдсэн ч гэсэн "гүн гүнзгийн нөлөөтэй" хэвээр байна” гэв.

Даваа гаригт тус улсын өмнөд хэсэгт орших Гилменд мужид тээврийн хэрэгсэл замын хажуугийн уурхайд дайрч орсон хэрэг гарсан. Дор хаяж долоон хүний амь энд үрэгдсэний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Омер Звак мэдэгдэв. 

Афганистаны өдөр тутмын аймшигт хүчирхийлэл хаана ч, хэн ч аюулгүй байх үндэсгүй байна. Даваа гаригт болсон халдлагын хариуд твиттерт афганистаны нэг сэтгүүлч "Ном, үзэг, сурагчид аюулгүй байхаа больжээ” хэмээн жиргэв.

Кабулын их сургуулийн цуст халдлага нь тус хотын боловсролын төвд 40 гаруй залуу оюутан амь үрэгдсэн аймшигт халдлагаас долоо хоногийн дараа болсон юм.  Шийт шашинтнууд голчлон амьдардаг Кабулд энэ халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн юм.  Талибанчууд Кабулын их сургуулийн дайралт тэдний хийсэн ажил биш гэж яаран хэлээд "Кабулын засаг захиргаа" -тай холбоотой "бузар элементүүд"-рүү хуруу чичлэв.

Афганистаны засгийн газар энгийн иргэд рүү чиглэсэн эдгээр жигшүүрт халдлагыг Афганистанд сүйрэл, итгэл найдварыг унагаахаар шийдсэн буутай үл үзэгдэх бүлэглэлүүдийн сүлжээний ажил гэж үзэж байна. Афганчууд улс даяар урд талын шугам дээр аюулгүй байдлын хүчнийхэн болон Талибаны дайчдын хооронд өрнөж буй дайны улмаас сэтгэл түгшиж байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 2 цаг 12 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 29 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 38 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 44 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 47 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 50 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 52 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 55 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 58 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 3 цаг 0 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 3 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 49 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 6 цаг 0 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 34 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top