Нэг өдрийн дотор 6 сая гаруй Америкчууд саналаа илгээж, нийт ирц 96 сая давснаар дээд амжилт тогтоож магадгүй байна. Гэсэн ч тооцоолоогүй энэхүү их тоотой урьдчилсан санал хураалт нь аль аль намынхны сонгуулийн кампанит ажилд тодорхойгүй байдал үүсгэж байна.
Ихэнх мужуудын ардчилагчид эрт сонгогчдын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа бол бүгд найрамдахчууд Бүгд найрамдах намын байранд сонгуулийн өдөр биеэр очиж санал өгөхөөр хүлээж буй дүр зураглалтай байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жой Байден нарыг дэмжигчид эрт сонгогчид болон сонгуулийн өдрийн сонгогчдын хоорондох хуваагдлыг "партизан" гэж харж байна.
Сонгуулийн сүүлийн өдрүүдэд ноён Трамп жагсаал цуглаандаа эмх замбараагүй байдал үүсгэж, саналын хуудсыг сонгуулийн шөнө тоолох ёсгүй гэж мэдэгдсэн боловч шөнийн 00 цаг хүртэл ямар ч муж улсын эцсийн дүнг мэдээлэхгүй байна. Америкийн сонгуулийн системийн онцлогийн дагуу хүн амын тоогоор тэргүүлэгч чухал чухал "савлуур" муж бий. Тийм ч учраас хоёр нэр дэвшигч хоёулаа Пеннсильванид анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд энэ мужийн санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Мөн сүүлийн өдрүүдэд ширүүн мөргөлдөөн, гудамжны жагсаал цуглааны сүрдүүлэг ихсэж байна. АНУ-ын зарим хотын дэлгүүрийн эзэд үймээн самуун гарах үеэр цонхон дээрээ фанер тавьж байна.
Урьдчилсан санал асуулгад ноён Байден тэргүүлж байна. Нью-Ёорк таймсын санал асуулга явуулсан сурвалжлагч ноён Трамп ялахад юу хэрэгтэй байгааг тоймлон дурдахдаа "Санал асуулгын хөөрөгдөлт 2016 оныхоос хамаагүй том" гэж бичсэн байна. 2016 оны сонгуулийн үеэр санал асуулга 85 хувь нь хатагтай Клинтонг ерөнхийлөгч болно гэцгээж байсан юм.
Бү.Лхамаа