Уэльсийн хунтайж Уиллиам өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн халдвар авсан гэж ордны эх сурвалжууд мэдээлжээ. Түүнийг эцэг хунтайж Чарльзтайгаа ойролцоо үед халдвар авсан гэж үзэж байна.
Энэ талаар анх мэдээлсэн Sun сонинд "Өдгөө 38 настай хунтайж Уиллиам олон нийтийг сандаргахаас сэргийлэхийн тулд халдварт өвчин авсан талаараа нууцалжээ. Харин Кенсингтон ордон энэ тухай албан ёсны хариулт өгөхөөс татгалзсан" гэжээ.
Мөн хунтайж ордны эмч нараар эмчлүүлж, Засгийн газрын удирдамжийн дагуу Норфолк гүнлэг дэх гэртээ тусгаарлагдсан гэж сонины мэдээнд тэмдэглэжээ.
Хунтайж Уиллиам хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
Өдгөө 71 настай хунтайж Чарльз энэ оны гуравдугаар сард коронавирусээр халдварлаж, хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул Шотландад долоон хоног өөрийгөө тусгаарласан юм.
Их Британид халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа тул Ерөнхий сайд Борис Жонсон бямба гаригт өргөн цар хүрээтэй арга хэмжээ авахаа мэдэгдэж, үндэсний хэмжээнд хөл хориог тогтоосон билээ.
Эх сурвалж: bbc.com