x

Шөнийн гэрэлтүүлгийн хор уршгийг сансраас судалжээ

Хиймэл гэрэл нь бидний нойр болон эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг судалж тогтоосон байдаг. Тэгвэл энэ удаад АНУ-ын хэсэг эрдэмтэд шөнө бүр асаалттай байдаг гудамжны гэрэлтүүлэг болон бусад гэрлүүд ямар нөлөөтэй байдгийг судалжээ. Тэд АНУ-ын Аризона мужийн Туксон хотод шөнө бүр 01:30 минутанд арван хоногийн турш сансрын хиймэл дагуул ашиглан туршилт хийж, шөнийн тэнгэрийг бохирдуулдаг хиймэл гэрлийн гол эх үүсвэрүүдийг олж тогтоосон байна.

Мөн туршалтын үр дүнд, энэ хугацаанд 14000 ширхэг гэрлэн бүрхүүлээ бүдгэрүүлсэн байна. 

Потсдам дахь Германы Гео Шинжлэх Ухааны Төв дээр ажилладаг доктор Киба "Шөнө орой, хүмүүс унтаж байх үед л бид маш их энерги хэмнэж чадна" гэж BBC News-т хэлэв. Түүний Lighting Research & Technology сэтгүүлд хэвлэгдсэн сансраас хийсэн гэрлийн туршилт нь хиймэл гэрлийн ихэнх хэсэг нь дээшээ огторгуйд цацагдаж, дэлхий дээрх тэмдэг, гудамж, барилга байгууламжийг нилэнхүйд нь цайруулж дэмий үрэгддэг болохыг харуулжээ.

Зар сурталчилгааны гэрэлтүүлэг, гэрэлтүүлэг бүхий барилга байгууламж, фасадны гэрэлтүүлэг, зогсоол, спортын стадион зэрэг эдгээр газруудад байрлуулсан гадна гэрэл нь шөнийн цагт гэрлийн илүүдэл юм гэж доктор Киба тайлбарлав. "Энэ бол бодлого боловсруулагчид болон гэрлийг бохирдуулагчдын хувьд үнэхээр чухал мэдээлэл юм" гэж тэр хэллээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ шөнийн цагаар ямар гэрэл асаах хэрэгтэй вэ, ямар хурц гэрэлтэй байх вэ гэдгийг шийдэхийн тулд хүн бүр нэгдэх ёстой гэсэн үг юм" гэжээ. 

Биднийг унтаж байхад ч үрэгдэж байдаг эрчим хүч, гэрэл

Гэрлийн бохирдол маш олон эх үүсвэрээс гардаг тул үр ашиггүй эсвэл шаардлагагүй хиймэл гэрэлд зарцуулсан энергийг яг нарийн тооцоход хэцүү байдаг. Гэхдээ Олон улсын Dark Sky Association-ийн тооцоолсноор хиймэл гэрлийн 35 хувийг чиглүүлэлт муутай, хамгаалалтгүй хий дэмий үрдэг гэж үздэг. Энэ нь АНУ-д л гэхэд "шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэх" ажилд жилд ойролцоогоор 3 тэрбум доллар зарцуулдагтай гэж тооцжээ. Хотын энэ их гэрэл гэгээ нь дэлхий дээр одоо байгаа хүмүүс шөнийн харанхуй тэнгэрийг хэзээ ч хардаггүй гэсэн үг бөгөөд энэ нь нүүдэллэн ирж буй шувуу, шавьж, бусад амьтдад нөлөөлж, тэдний шөнийн, харанхуй мөчлөгийг тасалдуулдаг байна.

Илүү гүн ухааны хувьд Профессор Жонсон болон бусад одон орон судлаачид энэхүү дэмий гэрэл бидний ододтой холбогдох харилцааг үгүй ​​хийдэг гэж үздэг.

"Энэ нь бидний ертөнцийг үзэх үзэлд гүнзгий нөлөө үзүүлдэг гэж би итгэж байна" гэж тэр хэлээд, "Шөнийн харанхуй тэнгэрийг хэзээ ч мэдрэхгүй өнөөдөр өсч байгаа бүх хүүхдүүдийн төлөө миний зүрх сэтгэл өвдөж байна" гэжээ. 2016 оны судалгаагаар дэлхийн хүн амын 80 хувьд энэ нь үнэн байж магадгүй юм.

Чүд илүү ухаалаг гэрэлтүүлэг

Словени улсад гэрэлтүүлэгтэй сүм хийдэд шөнийн цагаар гэрэлтүүлгийг нь багасгах нэгэн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь гэрлийн түвшинг хязгаарлах тухай хуулийн ул суурь болох юм. Ингэснээр асуудлыг арай илүү шулуун шийдчих боломжтойг харуулж байгаа юм. Тус төслийн хүрээнд гэрэлтүүлгийн компани сүмийг дахин гэрэлтүүлж гэрлийн цахилгаан зарцуулалтыг 96 хувь (1.6 кВт-аас 58 Вт хүртэл) бууруулсан. Ингэхдээ сүм дээр шууд гэрэл асаахын тулд энгийн маск ашиглан нийт гэрлийн ялгаралтаас гарч буй хог хаягдлыг бууруулжээ.

“Олон хүмүүс уур амьсгалын өөрчлөлт, аюулын ирмэг дээр тулсан байгаль орчны онцгой байдлын талаар ярьдаг боловч гэрлийн бохирдлын талаар хэзээ ч ярьдаггүй. Гэхдээ энэ бол чухал хэсэг. Шөнийн цагаар, бидний ихэнх нь унтаж байх үед цахилгаан эрчим хүч нь өөр зүйл хийх боломжтой байж болох юм. Энэ бол жаахан ухаалаг байдал, арга хэмжээ авах хүсэл эрмэлзлээр хийгддэг зүйл юм" гэж тус судалгааны удирдагч, доктор Киба хэлэв. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 2 цаг 8 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 25 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 34 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 40 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 43 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 46 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 48 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 51 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 54 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 56 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 45 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 56 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 30 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top