x

Польшид үр хөндөлтийн эсрэг хуулийг эсэргүүцэж эмэгтэйчүүд ажил хаялаа

Католик шашинтай Польш улс үр хөндөлтийг бүхэлд нь хориглох тухай хуулийн заалт гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Олон хүмүүс энэ шийдвэрийг эсэргүүцэн эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс үүдэн эрүүл мэндээрээ ноцтой хохирсон гэсэн үндэслэлээр хэд хэдэн хотод долоо дахь өдрөө эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байна. 

Gazeta Wyborcza байгууллагын олон нийтийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 59 хувь нь тус хуулийн заалттай санал нийлэхгүй байна гэжээ.

Харин эрх баригч намын дарга шийдвэрийг буцаах боломжгүй гэж хариу мэдэгдээд байгаа юм. 

Дийлэнх польшчуудын үзлээр жинхэнэ эрх баригч гэж тодорхойлогддог одоогийн ерөнхий сайдын орлогч Ярослав Качиньский “Энэ эсэргүүцлийн жагсаал бол Польшийг "устгах" гэсэн оролдлого” гэж буруушаахын зэрэгцээ хүмүүсийг Католик сүмээс гадна үндэстнээ "хамгаалцгаая” гэж уриалав.

Өнгөрсөн Пүрэв гаригт Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр нь Польш дахь үр хөндөлтийн үлдсэн цөөн хэдэн хууль ёсны үндэслэлүүдийн нэгийг хааж, өнгөрсөн онд эрх баригч үндсэрхэг үзэлтэй Хууль, Шударга ёс намаас сонгогдсон гишүүдийн өргөн барьсан хуулийг дагаж мөрдөхөөр болсон.

Тус хуулийн заалтын дагуу зөвхөн хүчингийн болон цус ойртсон тохиолдолд, эсвэл эхийн амь насыг хамгаалах зорилгоор үр хөндөлтийг хийлгэх боломжтой.

Бусад бүх тохиолдолд үр хөндөлтийг хуулиар хориглож байгаа юм.

Эсэргүүцэгчид эмэгтэйчүүдэд хүсээгүй жирэмслэлтийг хүчээр тээлгэснээр тэдний эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулдаг гэж үзэж байна.

Харин дэмжигчид үүнийг Дауны синдромоор оношлогдсон ургийг үр хөндөхөөс урьдчилан сэргийлэх болно гэж үзэж байна. Дээд шүүхийн энэхүү тогтоолыг давж заалдах боломжгүй боловч албан ёсны мэдээлэл гарсны дараа хүчин төгөлдөр болох ёстой ч хэзээ яг албан ёсоор олон нийтэд зарлах нь тодорхойгүй байна.

Эсэргүүцлийн талаар хамгийн сүүлд юу болсон бэ?

1975 онд Исландад болсон эмэгтэйчүүдийн ажил хаялт болон 2016 онд зохион байгуулагдсан Польшийн ээлжит жагсаал цуглаанаас санаа авч олон пүүс, компаниуд эмэгтэй ажилчдын ажлын өдрийг амралтын өдөр болгохоор тохиролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Гэсэн хэдий ч найдвартай тоо байхгүй тул ажил хаялт хэр өргөн тархсан болохыг хэлэх боломжгүй байна гэж ВВС-ийн Варшав дахь сурвалжлагч Адам Истон мэдээлэв.

Тус улсын хэд хэдэн хотод гудамжны жагсаал цуглаан болж байгаа бөгөөд олон арван мянган хүн оролцсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 

Нийслэл Варшав хотод хүмүүс "Энэ бол дайн" гэж хашгирч байна.

Гадаад харилцааны дэд сайд Павел Яблонски ВВС-д ярихдаа "Энэ шийдвэр нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж гэдсэн доторх хүүхдийг ялгаварлан гадуурхахаас хамгаалсан" гэжээ.

"Дауны синдромтой байж магадгүй гэсэн үндэслэлээр хэвлий дэх хүүхдүүдийг хөнөөх нь харгис хэрцгий хэрэг... Дауны синдромтой хүмүүсийг ялгаварлан гадуурхах хэрэгтэй юу? Эдгээр хүмүүс бусад бүх хүмүүстэй яг ижил эрхтэй" гэж тэр хэлсэн юм.

Мягмар гаригт парламентад эмх замбараагүй байдал дэгдэж, төвийн үзэлтэн ба зүүн жигүүрийн гишүүд "ичгүүр" гэсэн уриа лоозон барин, Ерөнхий сайд Матеуш Моравецкийн сонголтыг эсэргүүцэв.

Парламентын консерватив дарга эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэдэл болсон улаан аянга цахилгааныг нацистуудын дүр төрхтэй харьцуулж үзжээ.

Зүүний чиг баримжаатай УИХ-ын гишүүн Агниешка Дземианович-Бак ВВС-д ярихдаа "Бид гудамжаар дүүрэн жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хичээж, тэдний шаардаж буй зүйлийг ч мөн шаардаж байна... Энэ бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн талаархи жинхэнэ тэмцэл" гэжээ. 

Гэхдээ ноён Качиньский фэйсбүүк дэх видео мессеждээ шүүхийн өөр ямар ч шийдвэр Үндсэн хуультай нийцэж чадахгүй гэж хэлсэн бөгөөд тус улс нь "хүн бүрийн амьдралыг хууль ёсны дагуу хамгаална" гэсэн заалттай юм.

Сөрөг хүчний Иргэний эвслийн удирдагч Борис Будка хариу үйлдэл үзүүлж "Үзэн ядалт, иргэний дайныг өдөөж, намын хүчээр иргэд рүү дайрах нь гэмт хэрэг" гэж хэллээ гэж AP агентлаг мэдээлэв.

Үүний өмнө ноён Моравиецки жагсаал цуглааныг зогсоохыг шаардаж, жагсагчид коронавирусийн цар тахлын "асар их эрсдлийг" үл тоомсорлож байна гэж мэдэгджээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ "Сонголт хийх эрх чөлөө бол үнэхээр чухал зүйл юм. Гэхдээ энэхүү сонголтын эрх чөлөөг олж авахын тулд хүн амьд байх хэрэгтэй гэдэгт бид бүгд санал нэгдэх ёстой. Үхсэн хүн өөрийн сонгох эрх чөлөөг хэрэгжүүлж чадахгүй" гэсэн байна.

Бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Үр хөндөлт нь Европ дахь хамгийн хатуу хуультай байсан Польш улсад маш их зөрчилдөөн үүсгэдэг асуудал юм.  2014 онд CBOS судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар судалгаанд хамрагдсан польшуудын 65 хувь нь үр хөндөлтийн эсрэг, 27 хувь нь хүлээн зөвшөөрч, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байжээ. Гэсэн хэдий ч олон жилийн турш олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар хуулийг чангаруулахын эсрэг илт олонхи байр суурьтай байв.

Польш улсад жил бүр 1000 гаруй хууль ёсны үр хөндөлт болдог боловч эмэгтэйчүүдийн бүлгүүд хууль бус болон гадаадад үр хөндөлтийн тоо 80-100 мянга орчим байж болзошгүй гэж үзэж байна.

Хууль ёсны үр хөндөлтийн бараг бүх тохиолдол буюу өнгөрсөн онд 98 хувь нь ургийн хүнд хэлбэрийн гажигтай гэсэн шалтгаанаар одоог хүртэл хийгдэж байгаа бөгөөд энэ нь одоо хүндэтгэн үзэх шалтгаанаас хасагджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар засгийн газар болон ПиС жагсаал цуглааны цар хүрээг өргөсгөж, Католик сүмийн талаархи ер бусын хүчтэй шүүмжлэлд хувь нэмэр оруулсан бололтой.

Залуу үеийнхний дунд Сүмийн нөлөө буурч байгаа бөгөөд эсэргүүцлийн жагсаалд олон тооны залуу эмэгтэйчүүд оролцсон байна. Ням гаригт бүлгүүд сүм хийд рүү чиглэж, зарим үйлчилгээ тасалдав.

Парламентын мэтгэлцээн, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр засгийн газар өөрчлөлтийг түлхсэнд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байгаа аж.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 54 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 12 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 21 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 27 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 30 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 33 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 34 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 37 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 40 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 43 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 31 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 43 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 17 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top