ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын ойрын хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул урьдчилан сэргийлэх үүднээс өөрийгөөө тусгаарлажээ.
Үүний улмаас тэрээр Балканы хойгийн орнуудад хийж буй айлчлалаа цуцалсан байна.
Өдгөө 70 настай дипломатчийн биеийн байдал хэвийн сайн байгаа гэж албаныхан мэдээллээ.
Сайд Сергей Лавров хуваарийн дагуу өнөөдөр Босни Герцеговина улсад, маргааш Серби улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан аж.
Орос улсад цар тахлын тохиолдол нэмэгдэж хоёр дахь давалгаа эхэлсэн гэж дүгнэсэн тул хорио цээрийн дэглэмээ чангатгаж эхэлжээ.
Орос улс нь коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдолтой дэлхийн дөрөв дэхь улс болоод байгаа. Тус улсад одоогоор халдварын 1.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 26 мянга гаруй хүн нас бараад байна.