x

Путин АНУ-ын сонгуулийн тухай юу хэлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт хэлсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Байдены өмнөх жилүүдэд Украин болон ОХУ-тай хийсэн бизнесийн харилцаанд Дональд Трампын хэлсэн шиг тийм гэмт хэргийн агуулга байхгүй гэлээ. 

Путины энэхүү мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн сүүлийн мэтгэлцээний үеэр Трампын хэлсэн үгэнд хариулж буй явдал юм. Трамп мэтгэлцээний үеэр ноён Байден болон түүний хүү Хантер нарыг Украинд ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж буруутгасан. Харин Жой Байдений зүгээс энэхүү мэдээллийг нотлогдоогүй хуурамч мөн нэр хүндэд халдаж байгаа хэрэг гэж тайлбар хийлээ. 

Өмнө нь Трамп Москватай илүү сайн харилцаа холбоо тогтоохыг хүсч байгаа хэмээн магтаж байсан Путин, Орос улс АНУ-ын аль ч удирдагчтай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ням гаригт Оросын төрийн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Путин Трамптай тийм ч найрсаг харагдсангүй. Энэ нь магадгүй Жой Байдены хуаранд таалагдахыг хичээх гэсэн оролдлого гэж зарим шинжээчид үзэж байна. 

Тэрээр ярилцлагандаа, "Тийм ээ, Украйнд тэр [Хантер Байден] бизнестэй байсан ч юмуу, эсвэл ч байж магадгүй, би мэдэхгүй. Энэ нь бидэнд хамаатай асуудал биш. Энэ бол америкчууд болон украинчуудад л хамаатай", "Жой Байдан болон түүний хүү Украйнд дор хаяж нэг компанитай бөгөөд тэр компани бизнесдээ магнат байсан. Сайн мөнгө олдог байсан байх. Гэхдээ бид энэ дүр зургаас ямар ч гэмт үйлдэл олж харахгүй байна. Мөн бид энэ талаар юу ч мэдэхгүй" гэж Путин хэллээ.

Трамп Путины Москвагийн хуучин захирагчтай холбоотой тайлбарууд болон Хантер Байдены экс хотын захирагчийн бэлэвсэн эхнэрт өгсөн гэх төлбөрийн талаар Трампаас өгсөн тайлбарыг асуухад Путин илт цочромтгой хариу үйлдэл үзүүлэв. 

Путин Хантер болон экс хотын захирагчийн бэлэвсэн эхнэр хоёрын хооронд ямар нэгэн арилжааны харилцаа байдаг талаар юу ч мэдэхгүй гэдгээ мөн хэлэв. Мөн Жой Байден хүүгээ буруутгаж байгаа нь үнэн биш гэж мэдэгдэв.

АНУ-ын тагнуулын байгууллагууд Оросыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөнийг Трампын талд байрлуулахын тулд хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэж дүгнэснийг Москва үгүйсгэж байна. ОХУ мөн АНУ-ын тагнуулын байгууллагуудын энэ жилийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэж буруутгаж байгааг няцаав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 1 цаг 55 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 2 цаг 12 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 2 цаг 21 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 2 цаг 27 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 2 цаг 30 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 2 цаг 33 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 2 цаг 35 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 2 цаг 38 мин Украин америкийн цалингийн төлбөр ба зэвсгийн нийлүүлэлтээр тасалдав. Гадаадын хэвлэлд энэ талаар юу бичнэ вэ? 2 цаг 41 мин Coca-Cola Европын худалдаанаас бүтээгдэхүүнийхээ хэсгийг эргүүлэн татлаа. 2 цаг 43 мин Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 5 цаг 32 мин Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна 5 цаг 43 мин Нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна 18 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко 19 цаг 17 мин Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна Өчигдөр 13 цаг 20 мин “Boom” компанийн онгоц дуунаас хурдан анхны нислэгийг үйлджээ Өчигдөр 13 цаг 18 мин Сербийн Ерөнхий сайд огцорчээ Өчигдөр 13 цаг 16 мин Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг Баянхонгорт зохион байгуулна Өчигдөр 13 цаг 15 мин Атрын IV аяныг эхлүүлнэ Өчигдөр 13 цаг 15 мин
iИх уншсан
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай с... “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно
Top