Нэрт астрофизикч Нил Деграсс Тайсон дэлхийд ойртож яваа солирын тухай ярилаа.
Астероид 2018VP1 солир дэлхийд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр унах магадлалтайг астрофизикч, шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч, зохиолч Нил Деграсс Тайсон ярьжээ.
Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа "Хөргөгчний хэмжээтэй сансарын чулуу цагийн 25 мянган милийн хэмжээтэйгээр дэлхийд ойртож явна. Тэр дэлхийн гадаргатай арваннэгдүгээр сарын 2-нд мөргөлдөнө" хэмээн бичжээ.
Сансарын биет тийм том биш учраас манай гаригт гай тарихгүй гэж тэрээр хэлсэн байна.
"Тэгэхлээр, хэрэв зээ 2020 онд дэлхий мөхвөл сансар хорвоо буруутай биш болно" гэж бичсэн байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болно. Өнөөгийн Ерөнхийлөгч Трамп гэх хүчтэй өвгөн Бүгд найрамдах намаас дахин нэр дэвшээд байгаа. Түүний гол өрсөлдөгч нь Ардчилсан намын хүчирхэг өвгөн 77 настай Жозеф Байден юм. Сүүлийн халз мэтгэлцээнээр Байдены ярьсныг Трампынхаас илүү гасран хэмээн үзэгчид дүгнээд буй.
М.ЦОГТ