x

Бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах асуудлыг судалж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Арманда Алисжабанаг хүлээн авч уулзлаа.

Дэд сайд Ц.Батбаяр хоёр талын байгаль орчны салбарт хамтран ажиллаж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлээд 2017-2018 онд хэрэгжсэн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” хамтарсан төслийн үр дүнг онцлон тэмдэглэв.

Мөн өнгөрсөн тавдугаар сард тус комиссын 75 дугаар чуулганаар батлагдсан Ази, номхон далайн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай тогтоолын хэрэгжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хатагтай Арманда Алисжабана мөн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр тал Зүүн, зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажилладгийг онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр ирэх аравдугаар сард тус хөтөлбөрийн ээлжит хурлыг хүлээн авч зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ байгуулах асуудлыг тус байгууллага судалж байгаа талаар танилцуулан сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжих нь агаар болон орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах талаар танилцуулав. Хоёр тал цаашид байгаль орчны салбарын боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах боломжийг судлах, агаар болон орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 27 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 36 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 38 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 42 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 48 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 53 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 13 цаг 1 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 18 цаг 1 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 18 цаг 7 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 26 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 27 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 29 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 31 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 33 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 35 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 37 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 37 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 39 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top