x

Эко "ОО" барьсан айлуудад урамшуулал олгоно

Орхон аймагт амьдарч буй гэр хорооллын айлууд Эко ариун цэврийн байгууламж барьсан тохиолдолд урамшуулал олгохоор боллоо. Уг ажилд нийтдээ 608 сая төгрөг зарцуулна. Тодруулбал, орон нутгийн төсвөөс 277,5 сая, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 250 сая, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус хийх юм.

Үүний хүрээнд аймгийн Засаг дарга  Д.Батлут захирамж гаргаж Эко ариун цэврийн байгууламж барих өрхөд урамшуулал олгох журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг журмаа боловсруулж дуусгаж, урамшуулалд хамрагдах айл өрхийн бүртгэлийг 7-р сарын 28-аас эхлүүлээд байна. Бүртгэлийг БОАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас зохион байгуулах бөгөөд 14 хоногийн турш үргэлжилнэ. 

Урамшуулалд нийтдээ 290 өрх хамрагдана. Өөрөөр хэлбэл Баян-Өндөр сумын  гэр хорооллын 14 баг тус бүрт 19 өрх, Жаргалант суманд 24 өрх урамшуулалд хамрагдах боломжтой гэсэн үг юм. Нэг өрхөд 1 сая 997 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Мөн нийтийн эзэмшлийн 10 орчим байршилд Эко ариун цэврийн байгууламж байгуулна.
 
Дээрх байгууламжийн жишиг зургийг баталсан бөгөөд барьж байгуулах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх юм.  Эко ариун цэврийн байгууламж барьсан гэр хорооллын айлуудад урамшуулал олгох ажил жил бүр тогтмол үргэлжлэн хийгдэнэ гэдгийг ЗДТГ-ын ХОХБТ-ийн дарга онцоллоо.
 
Дээрх урамшуулалд хамрагдах өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд: 
  • Орхон аймгийн харъяат
  • Гэр хороололд байнгын оршин суудаг
  • Инженерийн шугам сүлжээнд ойрын хугацаанд холбогдох боломжтой байршилд байрлаагүй
  • Хашаандаа шинэ ариун цэврийн байгууламж барих зай талбайтай
  • Хуучин ариун цэврийн байгууламжийг булж ариутгасан
  • 2-3 ширхэг мод тарисан байх  шаардлагатай. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 5 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 14 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 17 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 20 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 26 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 31 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 39 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 39 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 17 цаг 45 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 4 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 5 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 7 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 9 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 11 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 14 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 15 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 17 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top