x

Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэг БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, "Монгол ус" ТӨҮГ, Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөллүүдээс бүрдсэн байна. Тус ажлын хэсэг Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614.4 мян.м3/хоног болж өсөхөөр төлөвлөсөн. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсч байна.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 12 цаг 22 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 31 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 12 цаг 33 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 12 цаг 37 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 12 цаг 42 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 12 цаг 48 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 12 цаг 56 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 56 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 18 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 18 цаг 20 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 18 цаг 22 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 18 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 18 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 18 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 18 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 18 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 18 цаг 31 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 18 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 18 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Жагсагчид өлсгөлөн зарлана Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top